Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
Аймаг, сумдын аюулгүйн нөөцөд нийт 200 тн өвс, 86.1 тн тэжээл бэлтгэнэ

Аймаг, сумдын аюулгүйн нөөцөд нийт 200 тн өвс, 86.1 тн тэжээл бэлтгэнэ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Даваа гарагийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал удирдан явуулж, хөдөө аж ахуйн болон хотын өвөлжилтийн бэлтгэл ажлыг ханган ажиллах талаар үүрэг өглөө. 
      Өнөөдрийн байдлаар хотын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц 61.9 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. Энэ онд дэд бүтцийн чиглэлээр хэрэгжүүлэх “Өвөлжилтийн бэлтгэл ажил”-ыг хангах ажлын төлөвлөгөөнд нийт 49 нэр төрлийн ажил хийхээр  тусгасан юм. 
     Харин аймгийн хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө нь 32 арга хэмжээтэй бөгөөд долоо дугаар сарын 20-ны байдлаар хэрэгжилт 60 хувьтай байна. Аймаг, сумдын аюулгүйн нөөцөд нийт 200 тн өвс, 86.1 тн тэжээл бэлтгэхээр төлөвлөжээ. Үүнээс: Аймгийн аюулгүйн нөөцөд 50тн өвс, 51.1 тн тэжээл Баян-Өндөр сумын нөөцөд 80тн өвс, 25 тн багсармал тэжээл, Жаргалант сумын нөөцөд 70 тн өвс, 10 тн тэжээл тус тус нийлүүлэхээр тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаа ажээ. 

Мэдээллийн төв 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card