Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
“Өлзий хутагийн наран” 14 ажилд гэрээ байгуулжээ

“Өлзий хутагийн наран” 14 ажилд гэрээ байгуулжээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг болох Хот байгуулалт, барилга захиалагчийн албанаас дөрөвдүгээр сарын байдлаар аймгийн хэмжээнд хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажилд хэдэн компани шалгарч гэрээ байгуулсан, нэг компани хэдэн ажилд шалгараад байгаа талаар мэдээлэл өглөө.

Дөрөвдүгээр сарын байдлаар “Өлзий хутагийн наран” компани нийт 14 ажлын тендэр оролцож, ялагч болж гэрээ байгуулаад байгаа аж. Мөн “Сервис по сименс” компани 11 ажилд, “Алист констракшн” ХХК 5 ажилд, “Сэнгүн констракшн” ХХК 4 ажилд, “Хөх сэрхийн мандал” ХХК 3 ажилд тендэрт оролцон шалгарч гэрээ байгуулаад байгааг дуулгалаа. Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал “Тендэрт оролцоод ялагч болсон, гэрээ байгуулсан компанийн ажлын талаарх мэдээллийг иргэдэд гэлтгүй хэвлэл мэдээллийнхэнд байнга өг. Хий дэмий л тэр компани тэдэн ажил авчээ гэж ярьж байна. Түүндээ хэн нэгэн дарга нөлөөлсөн гэх гээд байгаа юм уу. Мэдээллүүдийг нь нээлттэй болго, ил гарга л даа. ” хэмээлээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card