МЯГМАР
2025.10.15
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
БНСУ-ын “BK holdings” группийн ерөнхийлөгч Пак Пён Чэ: Орхон аймагт “BK аж үйлдвэрийн цогцолборын кластер” байгуулна
БНСУ-ын “BK holdings” группийн ерөнхийлөгч Пак Пён Чэ: Орхон аймагт “BK аж үйлдвэрийн цогцолборын кластер” байгуулна

БНСУ-ын “BK holdings” группийн ерөнхийлөгч Пак Пён Чэ тэргүүтэй 18 бизнес эрхлэгч “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье-2023” эдийн засгийн форумд оролцож байна. 
Ноён Пак Пён Чэ "БНСУ-ын Ноу-Хау, Барилга бүтээн байгуулалт болон аж үйлдвэрийг Эрдэнэт хотод нутагшуулах" сэдвээр тавьсан илтгэлийг хүргэж байна.   Тэрээр  илтгэлийнхээ эхэнд аймаг орон нутагтаа зохион байгуулж энэхүү арга хэмжээнд урьсан аймгийн удирдлагуудад талархал илэрхийлж, ая тухтай, тунгалаг агаартай, цэвэр цэмцгэр Эрдэнэт хот туйлын таалагдаж байгааг онцлон хэлэв. 

Өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Засаг дарга С.Батжаргал тэргүүтэй албаны хүмүүс “BK Holdings”, “MAP” групп хооронд  барилгын салбар, тэр дундаа дахин төлөвлөлтийн төслүүдэд хамтран ажиллах санамж бичгийг үзэглэсэн. 

Ноён Пак Пён Чэ “Санамж бичигт гарын үсэг зурснаар бидний өмнө ихээхэн үүрэг хариуцлага ирэхийн зэрэгцээ чухал даалгавар авсан. Орхон аймаг, Эрдэнэт хотын ирээдүйг  эрхэм зорилго болгон хөгжлийн төлөө хичээнгүй хамтран ажиллах болно” гэв. 

      Мөн тэрээр, хамтын ажиллагаанд ороцох  Солонгосын бүх түншүүд “BK Holdings”, “MAP” group, “New Korea Energy”  зэрэг компаниуд   Орхон аймаг,  Эрдэнэт хотыг шинэ ухаалаг хот болгоход  богино хугацаанд шаргуу ажиллаж байна. Бид  орон сууцны дахин төлөвлөлт, ногоон барилга, аж үйлдвэр, ложистикийн байгууламж, олон улсын сургууль, эмнэлэг, судалгааны цогцолбор зэрэг арилжааны байгууламж,  жуулчны байр, морин аялал, спорт цогцолбор зэрэг амралт зугаалгын цогцолбор,  кино, мюзикл, урлаг, хөгжим, үзэсгэлэн гэх мэт соёл урлагийн цогцолбор, төмөр зам, авто зам, нисэх онгоцны буудал, цахилгаан станц, харилцаа холбооны хэрэгсэл зэрэг дэд бүтцийг төгс хангаснаар Эрдэнэт хотыг амьдрахад хамгийн тохилог, аялал жуулчлалын хот, байгаль орчинд ээлтэй ногоон  хот болгон хөгжүүлэхийн тулд  дэд бүтцийн бүтээн байгуулалтад бүхий л чадлаараа хамтран ажиллахаа амлаж байна.

 “New Korea Energy” компани  хог хаягдал, хүнсийг хатуу түлш болгон хувиргаж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг дэлхийн анхны цахилгаан станцын технологийг нэвтрүүлнэ. Ингэснээр цахилгаан станцуудын байгаль орчны сөрөг нөлөөг бууруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. 

Орхон аймагт автомашин угсрах үйлдвэр байгуулснаар Эрдэнэт хот   үндэсний хөгжилд хувь нэмрээ оруулахуйц технологийг түгээнэ.  Бид Солонгосын “OK Green Energy” , “Hyunjin Metal”, “Gogo Tech”, “Bumjin Energy” зэрэг шилдэг технологи бүхий компаниудтай хамтран ажиллаж, Эрдэнэт хотод “BK аж үйлдвэрийн цогцолборын кластер” байгуулна. Ингэснээр  Орхон аймаг аж үйлдвэрийн тэргүүний хот болох болно” гэлээ. 

Мэдээллийн төв 

Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ