Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
Махны бөөний болон жижиглэнгийн үнийн хооронд 3.5-5 мянган төгрөгийн зөрүүтэй байна

Махны бөөний болон жижиглэнгийн үнийн хооронд 3.5-5 мянган төгрөгийн зөрүүтэй байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас цаг үеийн ажлын талаар тодорхой мэдээлэл өглөө. Тус газраас ажлын хэсэг гарч  махны үнийн өсөлтийн талаар судалгаа хийжээ. Зургаадугаар сарын 13-ны өглөө эрт “Таван-Эрдэнэ” мал нядалгааны захад очин үнийн судалгаа хийжээ. Энд үхрийн мах кг нь10 мянгаас 14 мянган төгрөгийн хооронд чанараасаа хамаарч хэлбэлзэж байна. Хонины мах 1 кг нь 10-12 мянган төгрөг, ямааны мах 6-8 мянган төгрөг, адууны мах 5-6 мянган төгрөгийн ханштай байжээ.

Харин махны жижиглэнгийн худалдаа эрхэлдэг “Хүлэг” захаас судалгаа хийхэд Үхрийн мах кг нь 17.5 мянгаас 19 мянган төгрөг

Хонины мах 15-17 мянга

Ямааны мах 12-мянгаас 12.5 мянга

Адууны мах 12-13 мянган төгрөгийн ханштай байсан аж.

Энэхүү судалгаанаас харвал бөөний болон жижиглэнгийн үнийн хооронд 3.5-аас 5 мянган төгрөгийн зөрүү байна.  Махны үнийн өсөлт, бөөний болон жижиглэнгийн худалдааны үнийн зөрүүний тал дээр шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар ажиллах шаардлагтай болсныг ХХАА-н газрынхан дуулгалаа.   

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card