ПҮРЭВ
2026.01.23
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Шуурхай хуралдаж байгаа юм уу Сонин уншлагын цаг уу
Шуурхай хуралдаж байгаа юм уу Сонин уншлагын цаг уу

Аймгийн Засаг даргын шуурхай долоо хоног бүрийн даваа гарагийн 11:00 цагт Нутгийн удирдлагын ордны Амар сайдын нэрэмжит танхимд болдог. Шуурхайд аймгийн ЗДТГ-ын газар, хэлтэс, албадын удирдлага, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, босоо удирдлагтай орон нутаг дахь байгууллагын дарга нар хуралддаг. Сүүлийн үед аймгийн Засаг даргын шуурхайг ажиглаад байхад оролцож байгаа байгууллагын дарга нар Шуурхайн нэг цагийг өнгөрөөх гэж байж ядаж суух юм.

Утсаараа байнга мессеж бичнэ, утсаа маажна, тоглоом тоглоно, арай л +18 кино үзэхээс наахнуур шуурхайн нэг цагийг өнгөрөөж буй дүр зураг сэтгүүлчдийн гэрэл зургийн дуранд мөнхөрч байна. Бүр сүүлдээ энэ байдал даамжирч аймгийн Засаг даргын шуурхай Сонин уншлагын цаг болсон дүр зураг харагдаж эхэллээ. Социализмын үед байгууллага бүр долоо хоногт нэг удаа сонин уншлагын цаг гаргаж түүнийхээ талаар ярилцлага хийдэг байж билээ. Дарга нар үүнийг мөрөөдөөд, хүсээд байгаа юм болов уу.

Өнөөдрийн шуурхайд аймгийн Засаг дарга С.Батжаргал үүрэг даалгавар өгч, зарим асуудалтай нэр цохон танилцаж байхад ганц нэгээр тогтохгүй байгууллагын дарга нар утсаа маажаад, утсаа гөлрөөд, тоглоом тоглоод бүр таг сууж харагдсан. Нэгэнт л байгууллагын дарга нар шуурхайд оролцох үүрэгтэй байхад “шуурхайг сууж тасалдаг” нөхдүүдэд хариуцлага тооцдог удирдлага байна уу.  Сүүлдээ ах нар нь Шуурхайг “сууж тасалдаг” тэргүүн туршлагаа дүү нартаа өвлүүлсэн үү, Гаалийн газрын төлөөлөл болох дүү нар нь ч шуурхайн үеэр гар утсаар наадах шиг л болж байна.

Хаа очиж зарим төрийн байгууллагын дарга нар өгсөн үүрэг даалгаврыг тэмдэглэлийн дэвтэртээ бичиж авч үзэж цаас нийлүүлж суугаа нь ч байна. Үзэг цаас нийлүүлэх нь байтугай гар утсаа тас атгаж орж ирээд тоглоом тоглож, кино үзэж байгаад нэг цагийг арай гэж өнгөрөөгөөд нэг их ядарсан царайлаад Амарын танхимаас гардаг дарга нар олширвол манай аймаг хөгжих биш хөглөрөхийн цондон болох нь ээ.  

  

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН