Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
Хот тохижуулахынхан мод  тарьж байна

Хот тохижуулахынхан мод тарьж байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

       “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг жил бүрийн тав, аравдугаар сард зохион байгуулдаг.  Мод тарих ажил Ерөнхийлөгчийн зарлигтай төдийгүй бүх нийтээр дагаж мөрддөг журамтай. Маргааш буюу тавдугаар сарын 13-ны бямба гарагт  энэ ажил эхэлнэ. Харин Хот тохижуулах газрын ажилчид эрдэнэтчүүдээ уриалан мод тарих ажлыг хамгийн түрүүнд эхлүүлжээ.

Тус байгууллагын хамт олон өнөөдөр үдээс өмнө Амарын талбайд Нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож, парк шинэчлэлтээр хүлээн авсан хүчит техникээ байршуулж эрдэнэтчүүдэд сонирхуулсан. Гэтэл замын цагдаа нар хөөж тууж, Амарын талбайг чөлөөл хэмээн шаардаж байлаа. Ийнхүү цагдаа нарт хөөгдөж туугдаж байсан ч тэд үдээс хойш энэ хаврын мод тарилтыг хэдийнэ эхлүүлжээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card