Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
Энэ хаврын мод тарилт эхэлчихжээ, цаана чинь

Энэ хаврын мод тарилт эхэлчихжээ, цаана чинь

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

   Үдээс өмнө ширээнийхээ ард сууж иргэдэд үйлчилдэг төрийн албан хаагчид цайныхаа цагийн дараа Сархиа уулын энгэрт мод тарьж байна. “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн хүрээнд Орхон аймгийн төрийн байгууллагын албан хаагчид ийнхүү энэ хаврын мод тарилтыг эхлүүлжээ. Аймгийн ЗДТГ, аймгийн ИТХ-ын Ажлын алба болон Засаг даргын дэргэдэх агентлагууд мод тарьж байгаа аж.

Орхон аймгийн хувьд энэ жил төр, хувийн хэвшлийн байгууллага болон  эрдэнэтчүүдийнхээ оролцоотой нийтдээ 4.7 сая модыг 11 байршилд тарих гэнэ.  Өнгөрсөн жил тарьсан модны ургалт 80 хувьтай байгаа тухай мэргэжлийн байгууллагаас мэдээлсэн.

Эрдэнэтчүүдийн хувьд ирэх амралтын өдрөөрөө Баян-Өндөр уулын Хүрэнбулагийн аман дахь Гэр бүлийн цэцэрлэгт  хүрээлэн, Тарлан толгойн энгэрт мод тарьж болох юм байна. Аймгийн БОАЖГ-аас усалгаа, хар шороо зэргийг блдээд байгаа ажээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card