Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
“Тоёота хариер”-ыг 8.4 саяаас, “Лексус-470”-ыг 16.8 саяаас дуудаж зарна

“Тоёота хариер”-ыг 8.4 саяаас, “Лексус-470”-ыг 16.8 саяаас дуудаж зарна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Аймгийн Орон нутгийн Өмчийн газраас автомашинуудын дуудлага худалдааг зохион байгуулах гэж байна. Аймгийн Засаг даргын 2023 оны А/260 дугаар захирамжаар Орон нутгийн өмчит байгууллагуудын хөрөнгөд бүртгэлтэй автомашинуудыг  нээлттэй дуудлага худалдаагаар зарахаар болжээ.

Сонирхуулбал, энэ удаагийн дуудлага худалдаанд 3 ширхэг “Тоёота хариер”-ыг зарах гэнэ. Үнийн хувьд 7 сая 840 мянгаас 10 сая 707 мянга 200 төгрөгийн хооронд үнэлжээ. Мөн аймгийн Засаг даргын орлогчийн албан хэрэгцээнд унаж байсан “Лексус 470”-ыг 16.8 саяаар үнэлсэн байна. Дугуйт ковш, “Аксент”, “Истана”, “Портер”, “Тоёота ийст” гээд нэрлээд байвал нэлээн хэдэн төрлийн автомашиныг дуудлагаар худалдах гэнэ. Үнэ хаялцах дэнчингийн доод хязгаар нь 200 мянган төгрөг.

Дуудлага худалдаа 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 09.00 цагт аймгийн ЗДТГ-ын Ажлын кабинетэд болно.

Шаардлагатай мэдээллийг энд дарж үзнэ үү.

Дуудлагын худалдааны зар – Орон нутгийн Өмчийн газар | Орхон аймаг (umch-erdenet.mn)

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card