Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
БОЭТ  хавдрын бай эмчилгээг ЭМД-аар хийдэг боллоо

БОЭТ хавдрын бай эмчилгээг ЭМД-аар хийдэг боллоо

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Өнгөрсөн хоёрдугаар  сард Засаг дарга С.Батжаргалыг   иргэдтэй хийх уулзалтын үеэр иргэдээс  “Аймаг, орон нутагтаа хорт хавдрын хими эмчилгээг хийх боломжтой юу. Хүнд өвчтэй хүнээ аваад долоо хоног бүр хот явах эрүүл мэнд болоод эдийн засгийн хувьд хүндрэлтэй байна” гэх асуудлыг нэлээдгүй тавьж  байв. 

Тухайн үед  аймгийн удирдлагууд “2023 онд бай эмчилгээг орон нутагтаа нэвтрүүлэхээр эм эмнэлгийн хэрэгслийн худалдан авах ажиллагааны  тендерт бүрэн тусгасан.  Өнөөдрийн байлаар тендер зарлагдсан. Ирэх гуравдугаар сар гэхэд бай эмчилгээ шаардлагатай иргэдээ Улаанбаатар явуулахгүйгээр БОЭТ орон нутагтаа хийдэг болно” гэх мэдээллийг өгч байсан билээ. 

    Тэгвэл Бүсийн оношилгоо эмчилгээний төв хавдрын бай эмчилгээг орон нутагтаа нэвтрүүлж,  Эрүүл мэндийн даатгалаар хийдэг боллоо.  

 Хорт хавдрын орчин үеийн эмчилгээний дэвшилтэт технологиудын нэг нь химийн бай эмчилгээ.  Бай эмчилгээ нь хавдрын ургалт, үсэрхийллийг зогсоох, эмчилгээний боломжийг нэмэгдүүлэх, өвчтөний амьдралын чанарыг дээшлүүлэхэд өндөр үр дүнтэй юм.  Хавдар судлалын үндэсний төвөөс Орхон аймаг хорт хавдартай иргэдийнхээ 70 орчим хувийг орон нутагтаа эмчилж байна гэх 2022 оны судалгааг гаргасан. Хорт хавдрын бай эмчилгээг орон нутагтаа нутагшуулснаар иргэд Улаанбаатарыг зорих шаардлагагүй болж байна. 

Хавдрын эмчилгээнд хими, бай гэсэн хоёр төрлийн эмчилгээг хийдэг бөгөөд   Орхон аймаг 10 жилийн өмнөөс хими эмчилгээг хийж эхэлсэн бол 2023 онд  бай эмчилгээг ийн нэвтрүүллээ. 

Мэдээллийн төв 
 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card