МЯГМАР
2025.10.15
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
САЙХАН ЗАМТАЙ БОЛЧИХВОЛ ГАДНААС ХҮМҮҮС ИРЖ АЖИЛЛАДАГ БОЛОХ БАЙХ
САЙХАН ЗАМТАЙ БОЛЧИХВОЛ ГАДНААС ХҮМҮҮС ИРЖ АЖИЛЛАДАГ БОЛОХ БАЙХ

Хангал сумын Эрүүл мэндийн төв нь Эрдэнэт хотын Бүсийн Оношлогоо Эмчилгээний Төв /БОЭТ\ рүү эмнэлгийн дараагийн шатны үйлчилгээ авах өвчтөнүүдээ яаралтай зөөх шаардлагатай байдаг. Зам сайжирснаар эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар дээшлэх юм.  Энэ талаар Эрүүл мэндийн төвийн дарга И.Тулгатай ярилцлаа.

-Хангал сумын Эрүүл мэндийн төв нь Эрдэнэт хоттой асфальтан автозамаар холбогдсоноор яаралтай тусламжийг богино хугацаанд хүргэх боломжтой. Одоо бид шороон замаар 30-40 минут явж ордог. Яаралтай тусламж авах шаардлагатай учир 80 км цагийн хурдтай явдаг ч замдаа хүн төрсөн зэрэг хүндрэл гарч байсан. Тэгэхээр бид шинэ замтай болсноор 15-20 минут яваад БОЭТ-д очих боломжтой болно. Ер нь хар замтай болох гэж байгаад Хангал сумын ард иргэд, Эрүүл мэндийн төвийн ажилтнууд баяртай, хүлээлттэй байна.

-Олон жил шороон замтай байх хугацаанд осол гэмтэл нэлээд гарсан байдаг. Намайг ажилласнаас хойш хоёр, гурван авто осол гарсан. Мөн машинуудын дугуй буудсанаас машин нь хэд хэд эргэж, хүмүүс нь бэртэж гэмтсэн тохиолдол байдаг. Одоогийн шороон зам чулуу ихтэй учраас дугуй нь хагарсан машинууд зам дагуу олон тааралддаг.

-Хангал сумын иргэд маань сүү цагаан идээ, төмс хүнсний ногоогоо Эрдэнэт рүү оруулж борлуулдаг амьжиргаатай. Зам харгуй сайхан болчихвол боловсруулсан бүтээгдэхүүнээ борлуулах боломж бүх хүнд нээгдэх байх. Эрүүл мэндийн төвийн хувьд боловсон хүчний дутагдал нэлээдгүй байдаг. Манайх 20 орон тоотой ажиллах ёстой байтал 14 ажилтан ажиллаж, зарим нэг нь хавсарч гүйцэтгээд явж байгаа. Зам муу, хөгжил дэвшил тааруу гээд хүмүүс тогтвор суурьшилтай ажилладаггүй. Сайхан зам тавьснаар Эрдэнэтээс болон гаднаас хүмүүс ирж ажилладаг болох байх.

Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ