ПҮРЭВ
2025.10.17
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Ш.Га” дарга том жийпнээс татгалзаж Хэмнэлтийн хуулийг дагаж мөрдөв
“Ш.Га” дарга том жийпнээс татгалзаж Хэмнэлтийн хуулийг дагаж мөрдөв

Аймгийн ЗДТГ-ын албан хэрэгцээнд ашиглаж байсан “Прадо 150” жийпийг Жаргалант сумын ЗДТГ-т шилжүүлж байгаа аж. Энэ ажлыг санаачилсан хүн нь аймгйин ЗДТГ-ын дарга Ш.Ганболд юм. Тэрбээр Тамгын газрын даргаар томилогдоод багагүй хугацаа өнгөрсөн ч барагтай л бол энэ жийпийг унаж харагдаагүй.

“Прадо 150”-ыг 2019 онд аймгийн Засаг даргын Тамгын газар 130 гаруй сая төгрөгөөр худалдан авч байсан. Тамгын дарга асан Д.Соёлчхүү үүнийг албан хэрэгцээ, албан бус хэрэгцээндээ унаж байсан. Нэг хэсэгтээ сэтгүүлчдийн нүднээс, олны хэл амнаас болоод шинэ жийпээ нууж хаах гэж бөөн юм болдог байлаа. Аргагүйн эрхэнд улсын аваргын шагнал гардуулахаар хөдөө явах үедээ “Прадо 150”-ынхаа шидийг үзэж олонд гайхуулж байсан удаатай. Түүнээс хойш албандаа зай завсаргүй унасан гэхэд буруудахгүй.

Ямар сайндаа л эрдэнэтчүүд “Соёлчхүү дарга өөрөө машинаа бариад эхнэрээ хажуудаа суулгачихаад давхиж явна гэж шуугихав”

Уг нь Засгийн газраас гаргасан тогтоолд бол аймгийн ЗДТГ-ын дарга албан хэрэгцээндээ машин унахгүй заалттай. Үүнийг аймгийн ЗДТГ-ын дарга Ш.Ганболд мөрдөж “Прадо 150” жийпнээс татгалзаж түүнийгээ хөдөөгийн ганц сумандаа “нийлүүлжээ”.

Харин энэ сайхан мэдээний хачир нь ихдэж арай л тууз хайчилсангүй. Дээр нь нэмээд хэлэхэд аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргын “Ланд 200” машиныг Амарын талбайд зогсоож байгаад дуудлага худалдаа явуулсан ч яадгийм. Албан хэрэгцээнд нь орж ирсэн “Прис 30” хангалттай л даа.  

Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ