Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
ЕСБХБ-ны санхүүжилтээр хэрэгжих төслийн бүрэлдэхүүн хэсгийн тендер зарлагдлаа

ЕСБХБ-ны санхүүжилтээр хэрэгжих төслийн бүрэлдэхүүн хэсгийн тендер зарлагдлаа

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

“Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал” төслийн бүрэлдэхүүн болох “Гэр хорооллын усан хангамжийг сайжруулах” цэвэр, бохир усны шугамын засвар шинэчлэлтийн ажлын тендер зарлагдлаа. 
       Орхон аймагт Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр “Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал” төсөл хэрэгжиж байгаа билээ. Төслийн хүрээнд усан хангамжийг сайжруулах, Үерийн эрсдэлийн менежмент буюу үерийн далан байгуулах ажлыг тус тус хийж гүйцэтгэх юм. 
      Төслийн бүрэлдэхүүн болох “Гэр хорооллын усан хангамжийг сайжруулах” хэсгийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын хэсэгчилсэн цэвэр, бохир усны шугамын засвар шинэчлэлтийн ажлын тендер зарлагджээ. Тендерийн талаарх мэдээллийг ЕСБХБ-ны Худалдан авах ажиллагааны портал (ECEPP) https://ecepp.ebrd.com/delta/viewNotice.html?accessCode=49H5N55245  холбоосоор нэвтэрч танилцах боломжтой ажээ. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card