Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
Цагдаа нар жагсагчдын эсгийг авч зугатдаг явдал удахгүй эцэс болох гэнэ

Цагдаа нар жагсагчдын эсгийг авч зугатдаг явдал удахгүй эцэс болох гэнэ

Харин и ргэд тайван жагсаал хийхдээ з өвшөөрөл авах гүй У рьдчилан мэдэгдэх журам тай болно Төрийн ордноо хоёр ч өдөр “чуулсан” “Зөвлөлдөж шийдье” уулзалтын талаар сайн мэдээ дуулдаж эхэллээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Харин иргэд тайван жагсаал хийхдээ зөвшөөрөл авахгүй Урьдчилан мэдэгдэх журамтай болно

Төрийн ордноо хоёр ч өдөр “чуулсан” “Зөвлөлдөж шийдье” уулзалтын талаар сайн мэдээ дуулдаж эхэллээ. Зөвлөлдөх зөвлөлийн дарга, академич Г.Чулуунбаатар уулзалтын талаар УИХ-ын дарга Г.Занданшатарт танилцуулж Зөвлөлөөс гарсан Зөвлөмжийг хүлээлгэн өгчээ.

Энэхүү Зөвлөмжөөс харахад тун удахгүй иргэд тайван жагсаал, цуглаан хийхдээ заавал Зөвшөөрөл авахгүй, харин Урьдчилан мэдэгддэг журамтай болох гэнэ. УИХ-ын даргын зүгээс ч Зөвлөлдөх зөвлөлийн Зөвлөмжийг хэрэгжүүлэх үүднээс Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр, гишүүн Д.Цогтбаатар, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн Б.Тогтохсүрэн, Г.Ганболд нарт тодорхой үүрэг даалгавар өгчээ.

Ингэснээр жагсагчдын жагсаалыг тараах, хүчийг нь сулруулах, тараах гэж цагдаа нар хүч хэрэглэхээс эхлээд, эсгийг нь авч зугатдаг байдал эцэс болох гэнэ.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card