Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
Битүүн, шинийн дөрөвний хичээлийн зохицуулалтыг аймгийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэнэ

Битүүн, шинийн дөрөвний хичээлийн зохицуулалтыг аймгийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэнэ

Боловсрол, шинжлэх ухааны сайдын шуурхай хурлаар өчигдөр /2023.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Боловсрол, шинжлэх ухааны сайдын шуурхай хурлаар өчигдөр /2023.02.13/ Сар шинийн баяртай холбогдуулан хичээл, сургуулийн зохион байгуулалтад өөрчлөх оруулах асуудлыг хэлэлцсэн байна. Уг хурлаар битүүний өдрийн хичээлийг энэ долоо хоногийн Бямба гаригт, шинийн 4-ний өдрийн хичээлийг ирэх долоо хоногийн Бямба гаригт шилжүүлж, оруулахаар болжээ.

Боловсролын Ерөнхий Газрын дарга Т.Ням-Очир энэ талаар мэдээлэхдээ "Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт дараах чиглэл өгөх тушаал өнөөдөр албажиж гармагц хүргүүлэх болно" гэв.

  • Битүүн буюу хоёрдугаар сарын 20-ны Даваа гарагийн хичээлийг энэ долоо хоногийн Бямба гаригт шилжүүлэх,
  • Шинийн 4-н буюу хоёрдугаар сарын 24-ний хичээлийг дараагийн долоо хоногийн Бямба гаригт шилжүүлэх боломжийг тухайн орон нутгийн Засаг дарга нь шийдвэрлэх чиглэлтэй байгаа аж.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card