Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
“Erdenetsport. mn”-нээс тэмцээний хуваарь, хөтөлбөрийн талаарх мэдээллийг авч болно

“Erdenetsport. mn”-нээс тэмцээний хуваарь, хөтөлбөрийн талаарх мэдээллийг авч болно

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Хэвлэлийн хуралд Зохион байгуулах хорооны гишүүн, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны Спортын бодлогын хэлтсийн дарга Б.Нямсүрэн оролцож дараах мэдээллийг өглөө.  “Засгийн газрын тогтоолтой, улсын хэмжээний спортын наадмын зохион байгуулалтыг 2018 оны 183 дугаар тогтоолын дагуу хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд 2022 онд Монголын бүх ард түмний спортын их наадам, Хүүхдийн спортын наадмыг Орхон аймаг зохион байгуулж байна. Засгийн газрын тогтоолоор Орхон аймагт Хүүхдийн спортын өвлийн наадмыг, Баянхонгор аймаг зуны спортын наадмыг зохион байгуулахаар заасан.

Өвлийн наадам 6, зуных 23 спортын төрлөөр болно. Өнөөдрийн байдлаар бэлтгэл ажил 100 хувь хангагдсан. Мандатыг цахим бүртгэлээр хийсэн. Нэгдсэн зааврын дагуу  Google -ээр бүртгэл хийжсэн. Хоцорсон тамирчнаас ч бүртгэж дууслаа. Хүүхдийн спортын наадмын тамирчид 357 медалийн төлөө, МБАТ их наадмын тамирчид 210 медалийн төлөө өрсөлдөнө” гэлээ. Хөтөлбөрийн дагуу энэ сарын 8-нд нээлтийн, 13-нд хаалтын ажиллагаа болно.     

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card