ЛХАГВА
2025.10.16
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ОНЫ ШИЛДЭГ БАЯЖУУЛАГЧИД ТОДОРЛОО
ОНЫ ШИЛДЭГ БАЯЖУУЛАГЧИД ТОДОРЛОО

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн 2022 оны шилдэг ажилтнуудад шагнал гардуулах ёслол боллоо. Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, “Хэдийгээр цар тахлын сөрөг нөлөө бүрэн арилаагүй, хил гаалийн нөхцөл байдал хүнд, өртөг зардал нэмэгдсэн амаргүй үе байсан ч баяжуулагчид бид төлөвлөсөн ажлуудаа цаг хугацаанд нь амжуулж чадлаа. Баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг жилд 6 сая тонноор нэмэгдүүлэх Өөрөө нунтаглах хэсгийн 4-р шугамыг барьж ашиглалтад орууллаа. Нунтаглах баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 5-р секцийг 12 сая тонн хүчин чадалтай болгон шинэчилсэн. Үүнээс гадна хийж хэрэгжүүлсэн олон ажилд хамт олны маань хөдөлмөр зүтгэл шингэсэн гэдгийг цохон тэмдэглэсэн юм. Мөн Баяжуулах үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх техник, технологийн баримт бичгийг салбарын мэргэжилтнүүдээр хэлэлцүүлэн батлуулсныг онцолсон.  

Монгол Улсад орчин цагийн Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан 34 баяжуулагч “Тэргүүний уурхайчин” цол тэмдэг хүртсэн бол 2022 онд ажлын ур чадвараар хамт олноо манлайлсан ажилчдад өргөмжлөл, мөнгөн урамшуулал олгов. 

Баяжуулах үйлдвэрийн “Оны шилдэг технологийн ажилтан”-аар ӨНХ-ийн тээрмийн машинч О.Мөнхбат, “Оны шилдэг цахилгаан техникийн ажилтан”-аар ЦХАХ-ийн Цахилгаан автоматикийн инженер Ц.Батхүү, “Оны шилдэг инженер техникийн ажилтан”-аар БТХ-ийн ээлжийн мастер Г.Насанбуян, “Оны шилдэг засварын ажилтан”-аар ШХХ-ийн тоног төхөөрөмжийн засварчин Б.Мөнхбат, “Оны шилдэг залуу ажилтан”-аар НБХ-ийн хөвүүлэн баяжуулагч Э.Энхбаяр нар тодорч, шагналаа гардлаа. 

Харин “Эрчим хүчний Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр ЦХАХ-ийн техникийн программ зохиогч инженер Б.Эрдэнэбаяр шагнагдав. Энэ үеэр мөн “Манлайлагч хамт олон-2022” болзолт уралдааны шилдгүүдэд шагнал гардуулсан юм. Үндсэн хэсгээс Т.Гэрэлт-Од даргатай Нунтаглан баяжуулах хэсэг, туслах хэсгээс А.Шинарбай даргатай Өргөн тээвэрлэх машин маханизмын хэсгийн хамт олон манлайлагч боллоо. Харин “Манлайлагч инженер техникийн ажилтан”-аар БТХ-ийн ээлжийн  мастер Б.Сэр-Од, ӨНХ-ийн технологич Б.Баттөмөр нар шалгарч дотоодын аялалд хамрагдах эрхийн эзэн болсон бол “Манлайлагч ажилтан”-аар Урвалжийн хэсгийн уусгагч Д.Лхагвасүрэн, Засварын хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин Ч.Онолбаатар нар тодорлоо. 

 

Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ