Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Эрдэнэт хотын өдөр, Анхдагч илгээлтийн  эздийн өдрийг угтан ЗДТГ, Баян-Өндөр сумын ЗДТГ, ЭМГ, Татварын хэлтэс, БШУГ, ГБХЗХГ, Сэлэнгэ голын сав газрын захиргаа зэрэг 7 байгууллагын 12 албан хаагч Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. 


   Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо Төрийн албаны тухай хуулийн дагуу  төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт  өгч нэр дэвшигдэн тухайн албан  тушаалдаа тодорхой хугацаанд туршилтын журмаар ажилласан байх шаардлагатай байдаг.  Тухайн албан хаагчийн байгууллагын удирдлагын тангараг өргүүлэх шийдвэрээр  Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргүүлдэг журамтай юм.  Үүний дагуу дээрх долоон байгууллагын 12 албан хаагч Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. 

Мэдээллийн төв

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card