Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
Д.Зоригтбаяр: Хоршоо хөгжүүлэх санд 180 сая төгрөг төвлөрсөн

Д.Зоригтбаяр: Хоршоо хөгжүүлэх санд 180 сая төгрөг төвлөрсөн

Жаргалант сумын хэмжээнд өнгөрсөн 7 хоногт хоёр удаа цас орлоо.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Жаргалант сумын хэмжээнд өнгөрсөн 7 хоногт хоёр удаа цас орлоо. Дулаан-Уул багт орсон цасны зузааныг хэмжсэн. Тал газраа 4-5, уул талдаа 11-12 см, уулын өвөр хэсгээр 14 см цас орсон. Ар хэсэгтээ 21-24 см-ийн зузаан цастай байна. Сумын хэмжээнд 489 малчин, 77 малчин, мал бүхий өрхийн мал, тэжээвэр амьтныг тоолохоор бэлтгэл ажлыг хангаад байна.

Хоршоог хөгжүүлэх сангийн зээлийг 2022 оны арваннэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-ний хооронд төсөл хүлээн авах хугацааг зарласан. Энэ хугацанд 3 хоршоо, 8 иргэнээс төсөл ирүүлсэн байгаа. 2013 оноос хойш Сум хөгжүүлэх сангийн зээлийг олгосон байдаг. Энэ хооронд хугацаа хэтрэлттэй зээлийн асуудлаар шүүх, цагдаагийн байгууллагатай хамтран ажилласан. Өнөөдрийн байдлаар 34 зээлдэгчийн 110 сая төгрөгийн зээлийн үлдэгдэл байгаа. Төвлөрсөн мөнгө нь 180 сая төгрөг. Хоёр зээлдэгчийн материал шүүх дээр байна. Нэг зээлдэгч цагдаад  эрэн сурвалжлагдаж байгаа.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card