ПҮРЭВ
2025.10.17
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Оюунбаяр: “Гудамжны ахлагч, Хөршийн холбоодыг чадавхижуулах” чиглэлээр иргэдийг соён гэгээрүүлэх, нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна
Д.Оюунбаяр: “Гудамжны ахлагч, Хөршийн холбоодыг чадавхижуулах” чиглэлээр иргэдийг соён гэгээрүүлэх, нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна

Аймгийн Засаг даргын шуурхайд Хот тохижуулах газрын дарга Д.Оюунбаяр цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Хот тохижуулах газар нь  гэр хороолол, албан газар, байгууллага, Орон сууцны хорооллын хог хаягдалыг тээвэрлэх, авто замын засвар, үйлчилгээ, замын тэмдэг, тэмдэглэгээ, автобусны буудлын арчлан хамгаалалт, шинэчлэлтийн ажлууд, гудамж талбай, орон сууцны хорооллын доторх цас мөсний цэвэрлэгээ үйлчилгээг хариуцдаг. Мөн хотын доторх нийтийн эзэмшлийн эд аж ахуй болох сандал, хогийн сав, хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам зэрэг тохижилт, цэвэрлэгээг хариуцан ажилладаг. Аймгийн хэмжээнд хотын төв дэх 28 мянган м2 явган зам, 230 хогийн сав, 54 сандал, хог хаягдлын түр хадгалах бүнкер 64, хүүхдийн тоглоомын талбай 142, хөшөө дурсгал 12, автобусны буудал 62, мөн автозамын бродюрыг хариуцан ажилладаг байна.  Аймгийн төсвийн 63 сая төгрөгөөр орон сууц, гэр хорооллын 112 тоглоомын талбай, нэг хөшөө дурсгалыг засварласан. Үүнээс гадна 2016 оноос хойш хийсэн тоглоомын талбайгаас их засвар хийх  шаардлагатай 15, урсгал засвар хийх ёстой 23 тоглоомын талбай байна.

Гэр хорооллын хог ачилтын хувьд  хүлээгдэж буй хөрөнгө оруулалтаас шалтгаалан, иргэдээс санал гомдол их ирдэг. Үүний дагуу Аймгийн Засаг даргаас үүрэг өгсөний дагуу гэр хорооллын хог ачилтыг бусдаар гүйцэтгүүлж байгаа. Өөрөөр хэлбэл,  Хот тохижуулах газраас хоёр Хово машин, бусдаар гүйцэтгүүлэх 10 Хово нийт гурван механизмтай есдүгээр сарын 8-аас эхлэн 87 хоног ажилласан. Үүний хүрээнд Хот тохижуулахын машинууд 343.99 тн, түрээсийн Хово машинууд 952.99 тн буюу 1295.99 тн хог ачсан. Энэ нь нийтдээ 22 мянга 843 м3 хог хаягдлыг хаяж гэр хорооллын дөрөвдүгээр ээлжийн хог татан авалт дуусч байна. Түүнчлэн хүлээгдэж буй гүйцэтгэлийн гарсан зардал, бусдаар гүйцэтгүүлэхэд гарсан 112 сая 772 мянган төгрөгийн түрээсийн төлбөр хувийн Хово машины зардалд өгнө. Мөн  Хот тохижуулах газарт 280 гаруй сая төгрөгийн бензиний зөрүү гарсан боловч 7,8 дугаар сард Хово машин түрээсэлсэнтэй холбогдуулан одоогийн байдлаар бензиний зөрүү 60 орчим сая төгрөгийн өртэй байна. Арванхоёрдугаар сард тавдугаар ээлжийн хог ачилт хийх учир хүлээгдэж буй гүйцэтгэлийг гаргахад 90 орчим сая төгрөг шаардлагатай. Энэ асуудлыг шийдэж өгвөл гэр хорооллын тавдугаар ээлжийн хог ачилт 12 сард явахаар төлөвлөн ажиллаж байна.

Иргэдийн соёл, хандлагыг өөрчлөхөд иргэдийн оролцоо хамгийн чухал. Тиймээс “Гудамжны ахлагч, Хөршийн холбоодыг чадавхижуулах” түүгээр дамжуулан иргэдийг соён гэгээрүүлэх, нөлөөллийн ажлыг зохион байгуулах чиглэлээр сургалт зохион байгуулж байна. Тус сургалтанд багуудын 1050 гудамжны ахлагч нарыг чадавхжуулах чиглэлээр ажиллаж байна” гэлээ.

Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ