Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
Улсын уралдаанд монгол бичгийн багш нар дэд байр эзэлжээ

Улсын уралдаанд монгол бичгийн багш нар дэд байр эзэлжээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Сургалт судалгааны “Ертөнц” төвөөс “Үндэсний өв соёлоо түгээгч, тээгч хамт олон” улсын уралдааныг зохион байгуулсан. Нэлээн хэдэн жилийн өмнөөс зохион байгуулагдаж хамрах хүрээ нь жил бүр өргөжсөн энэхүү улсын уралдаанд 2022 онд 21 аймаг, 9 дүүргийн Ерөнхий боловсролын 300 гаруй сургуулийн багш нар амжилттай оролцсон байна. 2022 оны улсын уралдааны дүн гарахад Орхон аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн монгол бичгийн багш нар амжилттай оролцож дэд байрт шалгарчээ.

Шагналыг “Ертөнц” төвийн тэргүүн, МУБИС-ийн Монгол судлалын сургуулийн багш, доктор, профессор Ү.Ариунболд Орхон аймгийн наймдугаар сургууль дээр болсон монгол хэл, бичгийн багш нарын сургалтын нээлтийн үеэр гардуулсан юм.

Монгол бичгийн багш нарын дунд жил бүр зохион байгуулдаг “Үндэсний өв соёлоо түгээгч, тээгч хамт олон” улсын уралдаан нь өргөн цар хүрээг хамарсан, монгол бичгийн багш нарын ажлыг бодитой үнэлж дүгнэдэг, зохион байгуулалт сайтай уралдаан гэж үздэг аж.

Мөн энэ үеэр аймгийн “Хэлний бодлогын зөвлөл”-өөс санаачлан Ерөнхий боловсролын сургуулийн монгол бичгийн багш нарт 2 өдрийн сургалтыг зохион байгуулж, сурах бичиг гарын авлагаар хангаж, онол дадлага хосолсон сургалтыг зохион байгуулсан юм.   

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card