Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
Нэг тэрбумаас дээш санхүүжилттэй 38 ажлаас 5-ыг нь улсын комисс хүлээн авчээ

Нэг тэрбумаас дээш санхүүжилттэй 38 ажлаас 5-ыг нь улсын комисс хүлээн авчээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Аймгийн Засаг даргын шуурхайд Хот байгуулалт, барилга захиалагчийн албанаас мэдээлэл хийлээ. Аймгийн хэмжээнд энэ онд хэрэгжиж байгаа 197 ажил байгаа. Түүнээс тэрбум төгрөгнөөс дээш санхүүжилттэй 38 ажил байгаа аж. Орхон аймгийн санхүүжилттэй 17, Улсын төсвийн хөрөнгө оруулалттай 16, Баян-Өндөр сумын ОНХС-ийн хөрөнгө оруулалттай  1, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх хөрөнгө оруулалттай 4 ажил байна. Эдгээрээс өнөөдрийн байдлаар Ашиглалтад оруулах комисс хүлээн авсан 5, захиалагчийн дүгнэлт гарсан 2, нэмэлт төсөв шаардлагатай, санхүүжилт дутуу тавигдсан 21, 2023 оны хөрөнгө оруулалтад суугдаагүй 2 ажил байгаа ажээ. Мөн энэ онд дуусган, улсын комисст хүлээлгэн өгөх хуваарьтай 3 ажил байгаа талаар дуулгалаа.  

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card