Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
УИХ-аас батласан 36-р тогтоолын хэрэгжилтийг танилцууллаа

УИХ-аас батласан 36-р тогтоолын хэрэгжилтийг танилцууллаа

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

 “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36-р тогтоолыг 2022 оны 06 дугаар сарын 17-нд УИХ-аас баталсан. Энэхүү тогтоолын хэрэгжилтийн талаар Орхон аймагт хийж буй нээлтийн үйл ажиллагааны үеэр ЕТГ-ын Хүнсний төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн А.Амаржаргал танилцууллаа. 
       Ирэх таван жилд гол нэрийн 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилготой үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхийн тулд УИХ-аар 36-р тогтоол батлуулсан. Уг тогтоол нь нийт 5 бүлэг 49 заалт, 116 арга хэмжээтэй.

Үүнд: 2022-2027 онд хүртэл 
Нэг. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах 6 үйл ажиллагаа 18 арга хэмжээг боловсруулжээ. 
Хоёр. Удирдлага, зохион байгуулалтаар хангах чиглэлээр 8 үйл ажиллагаа 17 арга хэмжээг хэрэгжүүлэхээр нийт 7,9 тэрбум төгрөг
Гурав. Газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр  11 үйл ажиллагаа 27 арга хэмжээ төлөвлөж нийт 1022.3 тэрбум төгрөг
Дөрөв. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэл 6 үйл ажиллагаа 21 арга хэмжээ төлөвлөж 478.0 тэрбум төгрөг, 
Тав. Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэл 10 үйл ажиллагаа 33 арга хэмжээ төлөвлөж нийт 241.7 тэрбум төгрөг төсөвлөгджээ. 

Мэдээллийн төв 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card