Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
Ипотекийн зээлийн 80 хувийг Монголбанк, үлдсэн 20 хувийг арилжааны банк санхүүжүүлнэ

Ипотекийн зээлийн 80 хувийг Монголбанк, үлдсэн 20 хувийг арилжааны банк санхүүжүүлнэ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Орон сууцны ипотекийн зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулж буй тухайгаа Монголбанк мэдээллээ. Ипотекийн зээлд үндсэн 3 өөрчлөлт оржээ. Үүнд,

  • Ипотекийн хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 80 хувийг Монголбанк, 20 хувийг банкууд өөрийн эх үүсвэрээр 2022 оны аравдугаар сараас эхлэн санхүүжүүлнэ.
  • Монголбанкны эх үүсвэрээр олгох зээлийн дээд хэмжээг 2022 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод 150.0 сая төгрөг, орон нутагт 100.0 сая төгрөг болгон нэмэгдүүлнэ.
  • Орон нутагт шилжин суурьшиж буй өрхүүд жилийн 6 хувийн хүүтэй ипотекийн зээл авах тохиолдолд урьдчилгаа 30 хувийн төлбөрийн тодорхой хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргах тухай зэрэг өөрчлөлт оржээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card