Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
Зорчигчдод зориулсан “Эрдэнэт Bus” маршрут төлөвлөлтийн аппликэйшний танилцуулга хийгдлээ

Зорчигчдод зориулсан “Эрдэнэт Bus” маршрут төлөвлөлтийн аппликэйшний танилцуулга хийгдлээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран хотын нийтийн тээвэр, хог хаягдлын менежментийг сайжруулах төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. 
           Үүний нэг нь аймгийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах хүрээнд хийгдэж буй “Эрдэнэт Bus” маршрут төлөвлөлтийн аппликейшн юм. 


Өнөөдөр   НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Элейн Конкиевич манай аймагт ажиллах үеэр тус аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болсон талаар танилцуулж орон нутагт хүлээлгэн өглөө. 
      Тэрээр: “Энэхүү гар утасны аппликейшн Орхон аймгийн нийтийн тээврийн хэрэглээнд нэвтэрсэнээр нийтийн тээврээр үйлчлүүлэх зорчигчдын тоо нэмэгдэж, иргэд суудлын авто машинаас татгалзах сайн талтай байна гэдэгт итгэлтэй байна. Ингэснээр авто машины байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасах, агаар орчны бохирдолоос сэргийлэх давуу талууд үүсэх боломжтой” гэсэн юм. 
       Энэхүү аппликэйшн нь нийтийн тээврийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зорчигчдод зориулсан автобусны маршрут хайх, автобусны буудал, чиглэлийн мэдээлэл харах цэс бүхий иргэдийн цагийг хэмнэсэн үйлчилгээ үзүүлэх программ юм. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card