Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.11.17 Манантай Орхон -18° / -11° USD 3603.85▲ EUR 3962.97▼ CNY 540.62▲ RUB 43.78▼ KRW 2.69▼
Шуурхай
SI card
Гуравдугаар сургуулийн сурагчид “Хийморь” худалдааны төвд хичээллэнэ

Гуравдугаар сургуулийн сурагчид “Хийморь” худалдааны төвд хичээллэнэ

2022-2023 оны хичээлийн шинэ жил эхлэхэд 16 хоног үлдээд байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

2022-2023 оны хичээлийн шинэ жил эхлэхэд 16 хоног үлдээд байна. Өнөөдөр хуралдсан аймгийн Засаг даргын шуурхайд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцын талаар Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга О.Ариунгэрэлт мэдээлэл хийлээ. Хорооллын гуравдугаар сургуулийн барилгыг нурааж, шинээр барих болсон тул тус сургуулийн хүүхдүүд 2022-2023 оны хичээлийн жилд А1002 автозамын дагуу байрлах “Шунхлай” ШТС-ын хойно байрлах “Хийморь” худалдааны төвд хичээллэхээр болжээ. “Хийморь” худалдааны төвийн захиргаа Боловсрол, шинжлэх ухааны яамтай гэрээ байгуулан сурагчдыг хичээллүүлэхээр болж төр түрээсийн төлбөрийг хариуцах ажээ.

“Хийморь” худалдааны төвийн нэг, хоёрдугаар давхрыг анги, танхимын зориулалтаар засч байна. Гуравдугаар сургуулийн 6-12 дугаар ангийн 600 гаруй сурагч “Хийморь” худалдааны төвд хичээллэх юм байна.

Гуравдугаар сургуулийн барилгыг нураах ажлын тендэрт шалгарсан компани энэ 7 хоногт буулгах ажлаа эхлүүлэхээр болжээ.  

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card