Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
Сахилга, ёс зүйн зөвлөгөөн боллоо

Сахилга, ёс зүйн зөвлөгөөн боллоо

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Аймгийн Цагдаагийн газраас 2022 оны эхний хагас жилийн сахилга ёс зүйн хариуцлагын зөвлөгөөн,тайлангын хурлын нийт бие бүрэлдэхүүний дунд зохион байгуулав. Зөвлөгөөнд аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн, Гэрээт цагдаагийн бие бүрэлдэхүүн, Дотоодын цэргийн 821 дүгээр тусгай салбарынхан хамрагдлаа. Нийт 315 албан хаагчаас 287 нь зөвлөгөөнд алба хаагч оролцов.

Сахилга, ёс зүйн зөвлөгөөнд зургаан асуудлыг хэлэлцсэн юм. Зөвлөгөөний индэр дээрээс аймгийн Цагдаагийн газрын удирдлагаас алба хаагчдаа иргэдтэй зөв боловсон харьцаж, харилцаан дээр анхаарч ажиллах чиглэл өгсөн юм. Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 1.2-т “Цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаа нь шуурхай, тасралтгүй байж, хуулиа дээдлэн, шударга ёс, тэгш байдлыг ханган, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, ажил хэрэгч, соёлч, цагдаагийн алба хаагчийн нэр төр, алдар хүндийг ямагт өргөж, өөрийгөө хөгжүүлэн, мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхийг эрхэмлэнэ” хэмээн заасан байдаг.  Энэхүү ёс зүйн дүрмийн заалтыг алба хаагч бүр сахиж ажилласнаар иргэд, цагдаагийн хоорондын зарим нэг үл ойлголцол, иргэдийн бухимдал буурахын хэрээр иргэд ч цагдаад талархалтай хандаж “Миний цагдаа намайг хамгаална” хэмээн итгэл илүүтэй төрөх ажээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card