Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
Үүрэгдээд барахгүй юм, эрдэнэтчүүдийнхээ өмнөөс та нараас гуйдаг юм уу, яах вэ

Үүрэгдээд барахгүй юм, эрдэнэтчүүдийнхээ өмнөөс та нараас гуйдаг юм уу, яах вэ

Энэ үгийг даваа гарагийн аймгийн Засаг даргын шуурхай дээр орлогч дарга А.Түвшинжаргал шуурхайд оролцогчдод хандан хэлэв

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ үгийг даваа гарагийн аймгийн Засаг даргын шуурхай дээр орлогч дарга А.Түвшинжаргал шуурхайд оролцогчдод хандан хэлэв. Аргаа барсан л хүний үг.  “Та бүхэн яг үнэндээ ажлаа жаахан ч гэсэн сэтгэл гаргаад хийчихээч ээ гэж хэлье. Үүрэгдээд барахгүй юм, эрдэнэтчүүдийнхээ өмнөөс гуйдаг юм уу. Та бид Эрдэнэтийн 100 мянган иргэний төлөө ажиллаж байгаа. Би тэр 100 мянган иргэний өмнөөс гуйж байгаа юм шүү. Үүрэгдээд ажил хийлгэх гэхлээр гүйцэтгэл нь төдийлөн сайн биш байна. Энэ 7 хоногт олон нийтийг хамарсан арга хэмжээ олон зохиогдоно. Манай Хот тохижуулахынхан, цагдаагийнхан, онцгойгийнхон өндөржүүлсэн байдлаар ажиллах байх. Энэ сарын 8,9-нд Овоо тахилга наадмын талбайд болно. Олон мянган хүн цугларна. 11-нд Харангийн тоглолт болно. Нийтийг хамарсан, олон нийтийн арга хэмжээнд төрийн байгууллагууд нь дэг журам сахиулах, аюулгүй байдал хангахад анхаарах хэрэгтэй. Эрүүл мэндийн талаас нь Сүхээ, Наран-Эрдэнэ нар 103 энэ тэрээ ажиллуулах гээд нэлээдгүй ажил байх. Аймаг, орон нутгийн хувьд ажлуудаа нэлээн цэгцлээд яваад байгаа юм шиг харагдах юм. Гэтэл эцсийн үр дүн нь ганцхан цэг, таслалаас болоод бүх ажлаа унагаачих юм даа” хэмээв.     

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card