Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 201 дуудлага хүлээн авав

Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 201 дуудлага хүлээн авав

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 5 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 65 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 72.3 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд хүний нөөц, томилгоо болон төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 201 дуудлага хүлээн авчээ.

Тус алба “Хүүхдийн шударга байдлын үнэлгээ”, “Төрийн байгууллагын авлигын эрсдэлийн үнэлгээ”, “Монгол Улс дахь авлигад нөлөөлж буй хүчин зүйлийн динамик загвар боловсруулах нь” зэрэг судалгааны ажлуудыг гүйцэтгэж байна.

Эх сурвалж: АТГ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card