Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
200 өрхөд 11 төрлийн 410 кг ногооны үр олгоод байна

200 өрхөд 11 төрлийн 410 кг ногооны үр олгоод байна

Аймгийн хэмжээнд 11 төрлийн 410 кг ногооны үрийг Баян-Өндөр, Жаргалант сумын ЗДТГ-аар дамжуулан 200 өрхөд олгоод байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Аймгийн хэмжээнд 11 төрлийн 410 кг ногооны үрийг Баян-Өндөр, Жаргалант сумын ЗДТГ-аар дамжуулан 200 өрхөд олгоод байна. Төмс, хүнсний ногоо тариалагчдыг дэмжин төсвийн хөрөнгөөр тодорхой нөхцөлтэйгээр ногооны үр олгож байгаа. Өрхийн тариалан эрхлэгчид ирэх намар аймгийн үрийн нөөцөд энэ хавар авсан үрийнхээ 80 хувьтай тэнцэх хэмжээний үрийг эргүүлэн төлөх ажээ. Мөн “Өрхийн тариалалтыг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 10 тн төмс, 1 тонн төл сонгины үрийг Жаргалант, Баян-Өндөр сумаар дамжуулан олгох гэнэ. Үүнд хашаандаа хүнсний оногоо тариалдаг 500 өрх хамрагдах ажээ. Аймгийн Засаг даргын захирамжаар Хаврын тариалалтын ажлыг шуурхай зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулжээ. Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал “Хавар нэг өдөр алдвал намрын 10 өдрийг алдсанд тооц гэдэг үгтэй. Ажлын хэсгийнхэн хаврын тариалалтыг шуурхай зохион байгуулж ажиллах шаардлагатай байна. Хоёр сумын удирдлага ч үүн дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна” хэмээн аймгийн Засаг даргын шуурхай дээр анхааруулав. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card