Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
Б.Мягмарсүрэн: ГОК-ынхон ирээд баахан худлаа ярина, ямар ч үр дүн гарахгүй

Б.Мягмарсүрэн: ГОК-ынхон ирээд баахан худлаа ярина, ямар ч үр дүн гарахгүй

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурал болж 10 шахам асуудлыг хэлэлцлээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурал болж 10 шахам асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэх асуудлын дунд   “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах хөтөлбөр”-ийн 2021 оны хэрэгжилтийн тайлан гэсэн асуудал багтсан. Гэвч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын холбогдох албаны хүмүүс гадаадад албан томилолтой яваа учир энэ удаад асуудлыг хойшлуулсан билээ. Энэ үеэр аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүн Б.Мягмарсүрэн “ Цагаан тоосны асуудлыг жил бүрийн хавар намар хэлэлцдэг байя. Сүүлийн жилүүдэд цагаан тоос иргэдийн амьдралд түйрэн л болж байна шүү дээ. Өвөл, зуны улиралд цагаан тоосны дэгдэлт буурдаг. Энэ үед яриад нэмэргүй. Хүмүүсийн анхаарал ч суларна. Цагаан тоосны талаар ГОК-ынхон ирээд баахан худлаа ярина. Ажил хийж байгаа байх. Гэхдээ ямар ч үр дүнгүй ажил болж байна. Иргэдийн төлөө хийсэн ажил харагдахгүй байна. Иймээс жилийн эхнээс төлөвлөөд ГОК-ынхныг байлгаад нухацтай ярих хэрэгтэй” гэлээ.  

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card