Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
Он дамжсан 2 ажил удахгүй дуусна

Он дамжсан 2 ажил удахгүй дуусна

Эрдэнэт хотын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөө батлах асуудлыг аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар хэлэлцэв.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Эрдэнэт хотын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөө батлах асуудлыг аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар хэлэлцэв. Өнөөдрийн байдлаар 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөнд орон нутаг, байгууллагын хөрөнгө оруулалтаар болон зохион байгуулалтаар нийт 37 нэр төрлийн ажил хийхээр тусгажээ. Үүнээс бүрэн хэрэгсэн 35 ажил байна. Харин 2 ажил он дамнан хэрэгжиж байгаа, биелэлт 97 хувийн гүйцэтгэлтэй байгааг аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал мэдээллээ. Он дамнан үргэлжилж байгаа ажил нь

*** Баян-Өндөр сумын 6/0.4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг, шинэчлэх, сайжруулах ажил юм. Нийтдээ 12.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг “Эрдэнэт Булганы  ЦТС” ТӨХК хийж байна. Ирэх тавдугаар сарын 24-нд ажил дуусахаар гэрээ байгуулсан. Ажлын гүйцэтгэл 47.8 хувтай байна.

*** Мөн “Инженерийн шугам сүлжээний шинэчлэлтийг үе шаттайгаар үргэлжлүүлэн хийх, зайлшгүй шаардлагатай шугам сүлжээний шинэчлэлийн 20 ажил” төслийг Хот байгуулалт, барилга захиалагчийн албанаас Баян-Өндөр, Жаргалант суманд хэрэгжүүлж байна. Нийт 5.8 тэрбум төгрөгийн өртөгтэй 20 ажлын 12 нь бүрэн дууссан. Үлдсэн 8 ажил он дамнан хийгдэж байгаа ажлын гүйцэтгэл 75 хувтай хэрэгжиж байгааг М.Түмэнжаргал дарга аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.

2022-2033 оны Өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөнд нийт 43 нэр төрлийн ажил төлөвлөжээ. Үүнээс 11 нэр төрлийн ажлыг гадаадын зээл, улсын болон орон нутгийн төсвийн 16.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөжээ. Мөн 32 нэр төрлийн ажлыг тухайн байгууллагын дотоод зохион байгуулалтаар 33.8 тэрбум төгрөгт багтаан хийх гэнэ. Тавдугаар сарын 3-нд болох аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын арга хэмжээний төлөвлөгөөг батлах юм.  

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card