Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
Тайлангуудын үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тухай сургалт болов

Тайлангуудын үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тухай сургалт болов

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

                Монгол улсын Татварын мэргэжшсэн зөвлөхийн нийгэмлэг, Орхон аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, аймгийн татварын алба хамтран төрийн болон аж ахуйн нэгжийн нягтлан бодогч нарын дунд “Санхүүгийн болон татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тухай” сургалтын МУИС-тай хамтран зохион байгуулав. Сургалтад төр хувийн хэвшлийн 100 гаруй няг-бо нар хамрагдав. Санхүүгийн тайлан бол бизнесийн мэдээллийн тайлан байдаг. Харин Татварын тайлангаас орлого зарлагын мэдээлэл харагддаг. Энэ хоёр тайлан заримдаа зөрүүтэй гарах тохиолдол байсныг Олон улсын жишигт нийцүүлж, хоорондын зөрүүг нь зохицуулах журам байдаг ажээ.

Энэхүү журмыг нэвтрүүлэх, дэлхийн жишигт нийцүүлэх үүднээс энэ удаагийн сургалтыг зохион байгуулж байна. Ингэснээр хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгж дэлхийн зах зээлээс хөрөнгө татах, гадна дотны хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах тохиолдолд Санхүүгийн болон Татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүү арилсан байдал нь илүү ач холбогдолтой байдаг ажээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card