ПҮРЭВ
2025.10.17
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Х.Бадамсүрэн: Монголчууд ярьдаг дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг шиг хамтдаа урагшлах л асуудал байна
Х.Бадамсүрэн: Монголчууд ярьдаг дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг шиг хамтдаа урагшлах л асуудал байна

Даваа гарагийн үдээс хойш УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар Орхон аймаг, Эрдэнэт хотод үйлдвэрлэл эрхэлдэг “ОРА металл”, “Өсөх бетон” үйлдвэр, “Эрдэнэт хаан сүү”, “Бетон хийц үйлдвэрлэл” ХХК, “Эрдэнэт ШУТП”, “Мөнхийн цагаан жим” ХХК, “Ачит Андага” ХХК, “Био бордоо” ХХК, “Анд энерги” ХК-иар орж ажил байдалтай нь танилцсан юм.  Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгээс дараахь зүйлийг тодрууллаа.

-УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг санаачлаад Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын хувьд та дэмжээд анх удаагаа орон нутгийн үйлдвэрлэгчид, үйлдвэрлэлтэй танилцлаа. Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэтийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчид Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хамтран ажиллах боломж байна уу?.  

-Өнөөдөр бараг бүх л төрлийн үйлдвэрлэл эрхлэгчидтэйгээ уулзлаа. Зовлон жаргалыг нь сонслоо. Хийж бүтээснийг нь бахархаж баярлаж харж байлаа. Эрдэнэт үйлдвэр дотроо бол 7 мянган хүн ажиллаж байна, гавьяаныхаа амралтанд байгаа 3 мянгаад хүн бий. Эрдэнэт үйлдвэртэйгээ амьдрал, хувь заяагаа холбосон 10-аад мянга хүн тэдгээрийн гэр бүл гээд үндсэндээ 40-өөд мянган хүн Эрдэнэт үйлдвэртэй холбогдож байгаа юм. Энэ үйлдвэр цаашдаа яаж хөгжих үү. Мод ургамлаар яривал салаа мөчрөө алийг нь яаж тэтгэхийн гэдэг яриа хөөрөө өнөөдөр болж байна. Зарим нэг үйлдвэр эрхлэгчид урьд өмнө нь холбоо хэлхээтэй ажиллаж байгаа юм байна. Эдгээр бизнес эрхлэгчдийн ярьж байгаа зүйл бол аль болох Эрдэнэт үйлдвэртэйгээ урт хугацаанд гэрээ байгуулах тухай  том жижиг гэлтгүй, үйлдвэрлэлийн төрлөөс үл шалтгаалаад бүгд л ярьж байна. Үүнийг миний бие болон гишүүд маань сонслоо, харин Эрдэнэт үйлдвэр бол хуулийн хүрээнд ажиллах ёстой. Эрдэнэт үйлдвэр бүхэлдээ цахимжсан, нээлттэй, ил тод болсон. Гэхдээ орон нутгийн онцлогийг хаана хаанаа бодох хэрэгтэй. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд саяхан Эрдэнэт үйлдвэр форум зохион байгууллаа. 2031 он хүртэл хийх ажлаа төр, хувийн хэвшлийнхэнд танилцуулсан. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Эрдэнэт үйлдвэр, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид хамтран ажиллах боломж бол бий.

-Үйлдвэрлэгчид хамтраад кластер зарчмаар хөгжөөд үйлдвэртэйгээ хамтарвал илүү ач холбогдолтой юм шиг санагдана?

-Үйлдвэрлэл технологийн паркийг барьж байгуулах эрхийг Ерөнхий сайд өөрийн биеэр гардуулж өгсөн. Үүний хүрээнд кластер зарчмаар хөгжих ажил хийгдэнэ. Эрдэнэт үйлдвэр томоохон үйлдвэр байгуулаад өгчихнө. Түүнийгээ дагаад салаа мөчир нь болоод жижиг дунд үйлдвэрлэл маань хөгжих ёстой юм. Төр засаг Шинэ сэргэлтийн бодлого гээд гаргачихлаа. Энэ бодлогын хүрээнд бид энэ үйлдвэрүүдтэй танилцаж байгаа нь эхний том алхам. Чиглэл чиглэлийн үйлдвэрүүдтэй танилцахад манай үйлдвэрийн ажил хариуцсан залуус, цех нэгжийн дарга нар, газар хэлтсийн дарга нар өөр өөрийн чиглэлээр бүгдийг нь хамт ирж үзлээ. Тэгээд би эдгээр хүмүүстээ судал, нарийвчилж үз, тооцоо хий, яаж ажиллаж болохоор байна гэж хэллээ. Монголчууд ярьдаг дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг шиг хамтдаа урагшлах л асуудал байна.

Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ