ПҮРЭВ
2025.10.17
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Н.Алтанхуяг: Хоосон байшингаар оруулчихав уу даа, янз нь
Н.Алтанхуяг: Хоосон байшингаар оруулчихав уу даа, янз нь

Гуравдугаар сарын 12-нд Шинжлэх ухаан технологийн парк /ШУТП/-ын шинэ байрны нээлт болж тууз хайчилсан. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Орхон аймгийн ЖДҮ эрхлэгчидтэй уулзах, тэдний үйлдвэрлэлтэй танилцах Ажлын хэсгийнхэн буюу УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар Говил баг дахь ШУТП-ын шинэхэн байранд зочилсон юм. Ажлын хэсгийнхэнийг очиход тус паркын ганц нэгхэн ажилтнаас өөр хүлээн авах хүн байсангүй. Дарга цэрэг нь эзгүй байсан бололтой. Ажлын хэсгийнхнийг угсан эмэгтэй “Манайх будгийн үйлдвэртэй, электрод үйлдвэрлэж байна. Хүний хордлого шинэлэх лабораторитой” хэмээн танилцуулахад УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Энд яг хаана будаг үйлдвэрлээд байна. Яаж хийдэг юм бэ. Сонин байна” хэмээн лавлахад “Шинэ байрандаа нүүж байна” гэхээс өөр тайлбар хэлсэнгүй.

Харин УИХ-ын гишүүн Д.Батлут “Шинэ байрандаа нүүж орох гээд манай нөхдүүд ажил ихтэй байх шиг ээ. Энд аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтаар будгийн болон электродын үйлдвэр байгуулсан. Будгийн үйлдвэрийн хувьд маш сайн чанарын будаг гарч байгаа. Үйлдвэрийн бүтээгдэхүүний 70 гаруй хувийг орон нутгаас хангаж байна. Бараг 5 жилийн баталгаатай сайн чанарын будаг гарна. Электрод үйлдвэрлэн Эрдэнэт үйлдвэрт нийлүүлдэг. Энэ бүхнийг ШУТП-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн удирдсан багийн судалгаа, шинжилгээний үндсэн дээр хийж байгаа. Өнөөдрийн байдлаар 1.5 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, нэг тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй болсон. Шинэ байрны хувьд дан ганц ШУТП-ынхан гэлтгүй шинээр бизнес эрхлэгчдэд нээлттэй байх ёстой. Хөл дээрээ зогстол үйлдвэрлэлээ явуулах, бойжуулахад ШУТП хамтран ажиллана” хэмээн Ш.Энхбаяр даргатай паркынхны нүүрийг тахлав.

Ажлын хэсэгтэй уулзах уулзалтын хуваарьт багтаж, цаг хугацааг нь нарийн гаргасан атал Ш.Энхбаяр дарга УИХ-ын гишүүдийг үл тоосон уу эсвэл “ирж л байдаг явж л” байдаг гийчид гэж үзсэн үү хоосон байшинд оруулах нь тэр. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Биднийг хоосон байшингаар оруулчихав уу даа янз нь” хэмээхэд Х.Бадамсүрэн захирал тэрүүхэндээ ёжтой нь аргагүй мушилзаад авсан. Н.Алтанхуяг гишүүний хувьд ШУТП-ын хордлогын шинжилгээний лаборатори, анлизаторын аппаратыг сонирхсон боловч үнэхээр сэтгэлд нь хүрсэнгүй. Харин Х.Бадамсүрэн захирал эрдэмтэн хүнийхээ хувьд ШУТП-аас арай өөр зүйлийг хайсан нь илт харагдсан юм.  

 

Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ