Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
А.Түвшинжаргал: Сүхээ дарга аа, засварын ажлыг гүйцээнэ, ганцхан ....

А.Түвшинжаргал: Сүхээ дарга аа, засварын ажлыг гүйцээнэ, ганцхан ....

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Аймгийн Засаг даргын Зөвлөлийн ээлжит хуралдаан болов. Энэ удаагийн хуралдаанаар Эрүүл мэндийн газрын дэргэдэх Эрүүл мэндийг дэмжих төвийн засварын үлдэгдэл санхүүжилтийн талаар хэлэлцлээ. Эрүүл мэндийг дэмжих төвийн засварын ажилд Эрүүл мэндийн яамнаас 180 гаруй сая төгрөгийн хөрөнгө гаргасан ч үлдэгдэл шаардлагатай хөрөнгө болох 280 гаруй сая төгрөгийн асуудал хүндрэл үүсгээд байсан. Аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар энэ асуудлыг хэлэлцээд Эрүүл мэндийг дэмжих төвийн засварын ажилд шаардлагатай үлдэгдэл хөрөнгө болох 280 гаруй сая төгрөгийг орон нутгаас санхүүжүүлэхээр боллоо. Ингэснээр Эрүүл мэндийг дэмжих төвд татвар төлөгчдийн хагаст тэрбум орчим төгрөгөөр засвар хийх гэнэ.

Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал Эрүүл мэндийн газрынханд хандан “Сүхээ дарга аа, энэ төвийн засварын ажлын үлдэгдэл хөрөнгийг аймгаас ийнхүү шийдэж байна. Харин та бүхнээс ганцхан юм хүсэхэд дотор нь ямар байх, яаж ажиллах нь та бүхнээс шалтгаална. Эрүүл мэндийг дэмжих төвийн ажил засвар хийсэн нөхцөл байдлаасаа доор байж болохгүй шүү” хэмээн хатуухан анхаарууллаа. Төрийн байгууллагын  ганцхан байшингийн засварын ажилд татвар төлөгчдийн хагас тэрбум төгрөг шохой, замааск хийх зэрэгт зарцуулагдаж байна. Харин эргээд Эрүүл мэндийг дэмжих төвөөс хагас тэрбумдаа хүрсэн үйлчилгээг иргэдээ хэрхэн  үзүүлэх ёстой гэдгийг аймгийн удирдлага ийнхүү сануулав. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card