Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
Лифтний үнийг 20 мянга болохыг оршин суугчид нь “хоёр гараа өргөөд”дэмжсэн гэнэ үү

Лифтний үнийг 20 мянга болохыг оршин суугчид нь “хоёр гараа өргөөд”дэмжсэн гэнэ үү

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

          Ийм мэдээллийг “Эрдэнэт ус ДТС”-ын албаны хүмүүс хийлээ.  Татвар нэмэхийг, тог цахилгааны үнэ нэмэгдэхэд “Баярлалаа” гээд алгаа ташаад байдаг Эрдэнэтийн иргэн байдаг уу.  Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Ганболд, Г.Ганзориг, Б.Эрдэнэбаяр, С.Мөнх-Од нар ус,  цахилгаан дулаан, хог, лифтний үнийн өсөлтийн талаар мэргэжлийн байгууллагуудыг урьж асуулга тавьж хариулт авлаа. Эрдэнэт усын мэдээллээс харвал 9  давхар байрны оршин суугч 854 өрхөөс үнэ нэмэх талаар санал авсан. Тэдний 532  нь үнэ нэмэхийг  идэвхийлэн дэмжсэн. Үлдсэн 322  нь дэмжээгүй юм байна. Иргэд өөрсдөө үнэ нэмэхийг дэмжсэн, олонхи нь дэмжсэн учраас хоёрдугаар сарын 1-нээс лифтний үнийг сард 20 мянган төгрөг болгосон. Хөдөлмөрийн хуулиар шөнийн тарифын үнэлгээ нэмэгдсэн. Лифт ажиллуулахын тулд манай байгууллагаас 9 хүн ажилладаг. Зардал их гардаг. Байнга алдагдалтай ажиллаж ирсэн. Лифтний үнийг 20 мянга болгохгүй бол энэ онд 32 сая төгрөгийн алдагдал хүлээнэ. Иргэд санал авахад өөрсдөө үнэ нэмэхийг дэмжсэн шүү дээ хэмээн тайлбарлав.

Эндээс харвал  лифтний үнэ нэмэгдэж 20 мянган төгрөгт  иргэд  өөрсдөө буруутай болоодхов. Эндээс харвал Эрдэнэт ус компанийн иргэдээс санал авсан гэх асуудал эргэлзээ төрүүлж байна. Зохион байгуулагчдын зүгээс цар тахлын нөхцөл байдал бүрэн намжаагүй, эдийн засаг элгээрээ хэвтчихсэн, хүндхэн байгаа энэ үед үнийн өсөлтөөр иргэдээ бүү дарамтлаач. Нөгөөтэйгүүр, Эрдэнэт ус ийм байдлаар үнээ нэмсэн нь хууль дүрэм зөрчсөн учраас иргэдтэйгээ нийлж дараа дараагийн арга хэмжээг авч дарга засагладаг биш, хууль засагладаг тогтолцоог бий болгоно гэлээ.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card