Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
“Гал сэнтий”  10 мянга, “Ачит Ихт” компани 3 сая мод тарьж ургуулна

“Гал сэнтий” 10 мянга, “Ачит Ихт” компани 3 сая мод тарьж ургуулна

“Ногоон Эрдэнэт” зөвлөгөөний хүрээнд аймгийн Засаг дарга С.Батжаргал 2030 он хүртэл аймгийн хэмжээнд 20 сая мод тарьж ургуулах ажлыг мэргэжлийн байгууллага, хувийн хэвшлийнхэн, иргэдтэй хамтарч зохион байгуулна хэмээн мэдэгдсэн

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

“Ногоон Эрдэнэт” зөвлөгөөний хүрээнд аймгийн Засаг дарга С.Батжаргал 2030 он хүртэл аймгийн хэмжээнд 20 сая мод тарьж ургуулах ажлыг мэргэжлийн байгууллага, хувийн хэвшлийнхэн, иргэдтэй хамтарч зохион байгуулна хэмээн мэдэгдсэн.

Энэ  ажлын дагуу зөвлөгөөний үеэр аймгийн Засаг дарга С.Батжаргал МУИС-ийн салбар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч доктор, н.Очирхуягтай Хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК 10 сая мод, “Эрдмин” ХХК 2 сая мод, “Зэс эрдэнэийн хувь” компани 1.5 сая мод тарьж ургуулахаар гэрээ байгууллаа.

Дээрх компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ийнхүү “Ногоон Эрдэнэт”-ийн төлөө, нэг тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнд нэгдэж байгаа юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card