Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
Нөөцийн махыг гуравдугаар сарын 15-наас худалдаанд гаргана

Нөөцийн махыг гуравдугаар сарын 15-наас худалдаанд гаргана

Орхон аймаг энэ жил иргэдийнхээ хаврын махны хэрэгцээнд 150 тн мах нөөцлөөд байгаа.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Орхон аймаг энэ жил иргэдийнхээ хаврын махны хэрэгцээнд 150 тн мах нөөцлөөд байгаа. Энэ нь аймгийн нийт хүн амын 20-25 хувьд нь хүрэхээр нөөц юм.  Ингэхдээ орон нутгийн зүгээс кг тутамд 2000 төгрөгийн урамшуулал олгохоор болжээ.  Нөөцийн махны худалдааг ирэх гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлүүлэх юм байна.

Аймгийн хэмжээнд махны чиглэлээр үйлдвэр, үйлчилгээ эрхэлдэг 20 гаруй ААН үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс нөөцийн мах бэлтгэхэд стандартын шаардлага хангасан махны чиглэлийн 3 үйлдвэр байдаг. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас дээрх махны үйлдвэрүүдэд нөөцийн мах бэлтгэх саналыг хүргүүлсэн боловч “Эрдэнэт мах маркет”, “Жаргалант мах маркет”, “Эрдмийт” гэсэн шаардлага хангасан  3  махны үйлдвэр үнийн саналаа ирүүлжээ. Харин бусад жижиг махны үйлдвэрүүдийн хувьд нийлүүлэх боломжгүй гэдгээ илэрхийлсэн байна. Гэвч үнийн саналаа ирүүлсэн 3 ААН-ийн саналтай танилцахад хоёр нь харьцангуй өндөр үнийг санал болгосон бол “Эрдэнэт мах маркет” компанийн хувьд бусдаасаа харьцангуй бага үнийн саналыг ирүүлсэнээр дангаараа 150 тн мах бэлтгэхээр шалгуурт тэнцжээ.

       “Эрдэнэт мах маркет” компанийн зүгээс нэг кг үхрийн махыг 9800, хонины мах 8800, ямааны мах 7800 төгрөгөөр нийлүүлэх саналыг ирүүлсэн байна. Үүнд орон нутгаас нөөцийн махны кг тутамд 2000 төгрөгийн урамшуулал олгохоор болж орон нутгийн төсвөөс  300 сая төгрөг зарцуулах юм. Ингэснээр 45 тн үхрийн мах 7800 төгрөгөөр , 90 тонн хонины мах 6800 төгрөгөөр, 15 тонн ямааны махыг 5800 төгрөгөөр тус зах зээлд борлуулна. Аймгийн хэмжээнд нөөцийн махыг 33 цэгээр гуравдугаар сарын 15наас худалдаанд гаргахаар болжээ.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card