Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
Сурагчдын хичээл хоёрдугаар сарын 14-нөөс эхэлнэ

Сурагчдын хичээл хоёрдугаар сарын 14-нөөс эхэлнэ

Засгийн гарын хуралдаанаас сурагчдын амралтыг 7 хоногоор сунгаж хоёрдугаар сарын 14-нөөс танхимаас хичээллүүлэх шийдвэр гаргажээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Засгийн гарын хуралдаанаас сурагчдын амралтыг 7 хоногоор сунгаж хоёрдугаар сарын 14-нөөс танхимаас хичээллүүлэх шийдвэр гаргажээ. Харин нийслэлийн хувьд хичээлийг танхим, цахим хосолсон хэлбэрээр 5/9 зарчмаар хичээллүүлэн хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танимаар хичээл орох юм. Хөдөө, орон нутгийн хувьд хоёрдугаар сарын 14-нөөс танхимаар хичээллэхээр боллоо.

Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийхдээ “Нэг зүйлийг уриалмаар байна. Хэрвээ хоёрдугаар сарын 14-нд хичээл сургалтыг эхлүүлэхийг хүсэж байгаа бол Цагаан сараа гэр бүлийн орчинд, аль болох хязгаартайгаар баярлаасай гэж хүсэж байна. Дахиад хичээл сургуулийн асуудал хойшлох эрсдэл ч бий" хэмээн анхаарууллаа.

Их, дээд сургууль болон Мэргэжил, сургалтын үйлдвэрлэлийн төвийн оюутан сурагчид хоёрдугаар сарын 7-ноос хичээллэж эхэлнэ. Ингэхдээ мөн танхим, цахим сургалтыг хослуулж явах ажээ. 

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
1
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card