Арванхоёрдугаар сарын 11 буюу “Эрдэнэт хотын өдөр”-ийг угтсан олон арга хэмжээ өрнөж байна. Хотынхоо төрсөн өдрийг угтан тэмдэглэж баяр хөөр болж байхад зарим нь хамтраад хүүхэд, багачуулыг баярлуулжээ.
Орхон аймгийн Татварын хэлтсийн хамт олон Эрдэнэт хотын 45 жилийн ой, “Эрдэнэт хотын өдөр”-ийг угтан сайн үйлсийн аян өрнүүлсан байна. Сайн үйлсийн аяндаа аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн хамт олныг татан оролцуулж хамтдаа сэтгэлийн өглөг өргөсөн нэгэн арга хэмжээг зохион байгуулжээ.
Ийнхүү аймгийн Татварын хэлтэсийн хамт олон аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийнхэнтэй хамтраад хүүхэд залуусыг хөгжүүлэх “Найдвар төв”-ийн хүүхэд залуусыг баярлуулж, тэдний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, тусламжийн зүйлс гардуулсан юм.
Энэ өдрүүдэд Монгол улсын хэмжээнд санхүүчдийн өдөр тохиож байгаа. Аймгийн ЗДТГ-ын СТСХ, аймгийн Татварын хэлтсийн хамт олны сэтгэлийн өглөгт “Найдвар төв”-ийн хүүхэд залуус баярлаж талархсанаа илэрхийлж, “Бид улам их хичээх болно” хэмээн амлаж байв.