Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
“Энхжих мандариваа” эмнэлэг шинэ байрандаа үйлчлүүлэгчдээ угтав

“Энхжих мандариваа” эмнэлэг шинэ байрандаа үйлчлүүлэгчдээ угтав

“Эрдэнэт хот Анхдагч илгээлтийн эзэдийн өдөр”-өөр Эрдэнэт хотын гэр хороололд хоёр ч Өрхийн эрүүл мэндийн төв үүдээ нээж үйлчлүүлэгчдээ угтан авлаа.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

“Эрдэнэт хот Анхдагч илгээлтийн эзэдийн өдөр”-өөр Эрдэнэт хотын гэр хороололд хоёр ч Өрхийн эрүүл мэндийн төв үүдээ нээж үйлчлүүлэгчдээ угтан авлаа. Хамгийн түрүүнд Их залуу багийн “Энхжих мандариваа” ӨЭМТ-ийн шинэ байрны нээлт болсон юм.

Энэхүү ӨЭМТ-ийг улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьжээ. Шинэ байрны нээлтэд зориулж өрхийн эмнэлэгт лабораторийн 5, ЭХО, зүрхний цахилгаан бичлэгийн оношлогооны 2, эмчилгээ сэргээн засахын 5 тоног төхөөрөмжийг суурилуулжээ.     

  “Энхжих мандариваа” ӨЭМТ-өөр Их залуу, Яргуйт багийн 3158 өрхийн 12487 хүнд эмнэлгийн анхан шатны болон сувилахуйн тусламж үйлчилгээг хүргэн ажиллах юм байна. Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Д.Батлут, аймгийн Засаг дарга С.Батжаргал, албаны бусад хүмүүс болон Их залуу, Яргуйт багийн иргэдийн төлөөлөл оролцжээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card