БААСАН
2025.06.07
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ӨӨР “ЕРТӨНЦ”
ӨӨР “ЕРТӨНЦ”

     Энэ эрийг мэдэхгүй хүн Эрдэнэтэд байхгүй гэвэл хэтрүүлэг болохгүй биз. Гэхдээ тэр дарга биш, дуучин биш, нам дагасан, хий ярьсан “цүнх баригч” бүүр биш. Эрдэнэт үйлдвэрийн эгэл ажилтан. Өөрөөр хэлбэл Баяжуулах үйлдвэрийн Урвалжийн хэсгийн цахилгаан ба хийн гагнуурчин Энхтайваны Пүрэвсүрэн. Тэр үндсэн ажилдаа амжилт гаргахын зэрэгцээ өөрийгөө хөгжүүлж, өвөрмөц өнгө төрх, өөр “ертөнц”-өөрөө ялгарч, мэдрэмж, чадвараараа онцгойрч яваа нэгэн. Арван жилийн өмнө өөрийн гараар бартаат замын машин бүтээсэн гагнуурчин залуутай ярилцлага хийж, сонинд нийтэлсэн нь тухайн үедээ уншигчдын сонирхлыг ихэд татаж байлаа. Тэр үед л өөр “өнгө”, өөр бодол, сэтгэхүй байсан. Аваарт ороод хэвтэж байгаа хүн амьд үлдвэл биеэ аль болох энхрийлж, гэр бүлээрээ урт удаан, сайн сайхан амьдрах тухай бодмоор... Гэтэл Э.Пүрэвсүрэн “Үхэл ойрхон юм байна. Энэ богино амьдралд мөрөөдлөө биелүүлж амжъя. Амьд үлдвэл багадаа үздэг байсан “Нисдэг Честмир” киноны харь гарагийн нөхдүүдийн машин шиг туулах чадвар сайтай унаа бүтээж, бартаат замын аялалд гаръя” хэмээн зорьж боссон байдаг юм. Тэр хийсэн, чадсан. Тухайн үеийн ханшаар 13 сая төгрөгөөр мөрөөдлийн машинаа босгоод Улаанбаатар, Налайх, Хөвсгөл рүү хэдэнтээ аялж, монгол залуугийн ур ухаан, мэргэжлийн чадварыг түмэнд гайхуулсан юм. Тэгж их хөдөлмөр зарцуулсан, хүн зоны хараа булаасан төмөр хүлгээ мөрөөдөл биелж, сэтгэл ханах үед сонирхсон хүнд зүгээр шахуу өгөөд явуулчихсан шуналгүй бас гудиггүй эр. Сүүлд Эрдэнэтдээ машины урд, хойд төмөр хамгаалалтын брэнд бий болгохоор зорьсон зүтгэл нь түүнийг аялагчид, автомашин сонирхогчдын дунд алдартай, эрэлттэй хүн болгосон. Нүднээс далд хэсгийг ч зүлгэн өрөмдөж, нямбай цэмцгэр хийдэг болохоор түүний гараар бүтсэн тоноглол үйлдвэрийнхээс ялгарахгүй. Увс, Дорнод, Дундговь, Хөвсгөлд гээд монгол орны хаана ч PUSU HD гэсэн бичиг бүхий купертэй машин явж харагдвал Э.Пүрэвсүрэнгийнх гэсэн үг. 

Гагнуурчнаас гадна зураач, гэрэл зурагчин, машин тоноглооч, үйлдвэрлэгч, сурган хүмүүжүүлэгч, цэцэрлэгч... гээд энэ олон нэр бүгд мань эрд тохирно. Бүр загвар зохион бүтээгч, модель ч гэж хэлж болно. Хүүхэд байхын сонирхож байсан таталбар зургаасаа хүний дотоод сэтгэлийг илүү тод харуулдаг хөрөг зураг руу хөгжиж, нарийн мэдрэмж, гарын ур шаардсан хөргөөсөө гэрэл зураг руу шилжсэн “урвагч”. Тэр үргэлж хөгжиж, өөрийн дотоод “ертөнц“-дөө амьдарч, шинээр ургаж бас хагдарч яваа нэгэн. Э.Пүрэвсүрэнгийн гэрэл зургийн урын санд 600 гаруй бүтээл бий. Дийлэнх нь харц, донжоороо ихийг өгүүлсэн хөргүүд. Тэрээр “Хөрөг зураг авахад хамгийн амархан гурван төрлийн хүн байдаг. Согтуу хүн, хүүхэд, мэргэжлийн жүжигчин. Согтуу хүн өөрийнхөөрөө байдаг, хүүхэд баг зүүдэггүй, мэргэжлийн жүжигчид хувирч чаддаг” гэж ярьсан юм. Тэрээр саяхан өөрийн цахим хуудаснаа “Урлаг нүцгэн гоо үзэсгэлэнгүйгээр оршихгүй” гэж нийтэлжээ.  Мэргэжлийн гэрэл зурагчдын зориглон барьж аваагүй “Nude Photo” буюу нүцгэн зураг авалтыг Э.Пүрэвсүрэн Эрдэнэтдээ анх удаа эхлүүлсэнтэй хэн ч маргахгүй, хэдэрлэж шүүмжлэх аргагүй үнэн. Өөрийнхөө нүцгэн зургийг хүртэл олноо дэлгэсэн өөр “ертөнц”. “Nude Photo” авах нь маш их хугацаа шаардсан, нарийн ажиллагаа гэнэ. Моделио олно, танилцана, сар, жилээр харилцан ярилцана, зовлон жаргалыг нь мэдэрнэ, итгэлийг нь олно, даана гээд нөгөө талаараа сэтгэл зүйчийн үүрэг давхар гүйцэтгэнэ. Итгэл даана гэдэг их чухал... гэж ярих тэрээр ер бусын нууцлаг, хүчирхэг хүн мэт санагдсан.

26 жилийн тэртээ Эрдэнэт үйлдвэрийн босгоор 18 настай жаахан хүү алхан орж, Ерөнхий диспетчерийн туслахаас ажлын гараагаа эхэлж байсан бол эдүгээ Зууны манлай үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга болтлоо өсөн хөгжжээ. Цахилгаан ба хийн гагнуурчинд онцгой ур чадвар шаардана. Заримдаа өндөрт дүүжлэгдэн ажиллана, устай чийгтэй газарт эвтэй эвгүй байрлалаар гагнана. Эцэст нь гагнасан эд, тоног төхөөрөмж маань он удаан жил ашиглагдаж байгааг харах хамгийн сайхан гэж “аварга” ярьсан. Саяхан тэдний хэсэг шинэ тээрэм суурилуулжээ. Тэр нь зөвхөн нэг талдаа лүүктэй. Тээрэм ажиллаж эхлэхэд асуудал үүсэж. Тэд шалтгааныг тэнцвэр алдагдал гэж оношлон нөгөө талд нь ижил лүүк хийхээр зориг шулууджээ. Өөрөөр хэлбэл эргэх механизмд 70 кг хэрийн жинтэй эд шинээр гагнаж хийнэ гэсэн үг. Зарим нь хамаагүй хүрч болохгүй, эрсдэлтэй гэж байсан ч тэр журмын нөхдийнхөө хамт чадсан. Гагнуурчин хүний мэргэжлийн ур чадвараар хамт олон нь бахархсан. Энэ зөвхөн нэг жишээ. Э.Пүрэвсүрэн Баяжуулах үйлдвэрийн Урвалжийн хэсгийн шохойн агуулахын ханын хуяг тавих, шохой буулгах трамп замын угсрах, шохой нунтаглах тээрмүүдийг шинэчлэн суурилуулах, хуяглах, эргэлтийн болон техникийн усны шугам шинэчлэх, 100 м3  багтаамжтай “чанн”-ыг угсрах, технологийн уурын болон Нунтаглан баяжуулах хэсэг рүү урвалж өгөх шугамуудыг засварлах зэрэг ажилд хамт олноо манлайлсаар явна. Түүнээс гадна бүтээмж, инновацын хөтөлбөрт идэвх санаачилгатай оролцож, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Сайн саналын системийн Манлайлагч, ТОП-100 ажилтны нэгээр сүүлийн гурван жил дараалан шалгарсан үзүүлэлт нь түүнийг хэр зэргийн чансаатай ажилтан болохыг харуулна. Тэрээр хөдөлмөр хөнгөвчлөх, ажлын байрны эмх цэгц сайжруулах, эдийн засгийн үр ашиг нэмэгдүүлэх ач холбогдолтой 40 гаруй сайн санал гарган хэрэгжүүлжээ. Э.Пүрэвсүрэнд Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга болсон гэх мэдээлэл нь дэндүү гэнэтийн, санаанд оромгүй сонин сайхан шийдвэр байв. Тэрээр “Би тийм ч сайн ажилтан биш. Өгсөн үүрэг даалгаврыг л гүйцэтгэдэг хүн шүү дээ. Миний хувьд хүндэдсэн, ахадсан шагнал байна” гэж хэлсэн удаатай. Уул уурхайн хүнд үйлдвэрт, тэр дундаа “зүрх” нь болсон цехэд 26 жилийн уйгагүй хөдөлмөрөө зориулсан эгэл ажилтны сэтгэгдэл ийм даруу бас агуу. Сүүлийн үед Э.Пүрэвсүрэн шинэ залуу ажилтнуудыг сургаж, дадлагажуулах, мэргэжлийн өндөр ур чадвараа өвлүүлэхэд санаа тавин ажиллаж байна. Аливааг нямбай, няхуур, чин сэтгэлээрээ хийдэг залуусаа хараад, хожмын өдөр гавьяаны амралтад гарахдаа огтхон ч санаа зовдоггүй гэнэ.  

Түүнийхээр шунал гэдэг чухалчилж үзэж буй зүйл. Сүүлийн үед “Өвөр мэргэнд” өөрийнх нь хэлснээр “муурын байшин”-тай болсноос хойш мод тарих шуналтай болжээ. Тэнд гаслах хожуул бүрийн тоогоор мод тарих хүсэлтэй. “Бүтэн амьдралын хагас байснаас Дутуу амьдралын бүтэн нь байсан дээр...” гэх үзэл мөн л түүнийх. Амьдралын бэлэг, амь биеийнх нь хэлтэрхий хоёр үрдээ өөрийн үзэл бодлоо тулгах дургүй, өөр “ертөнц”, өөр өнгө төрхдөө үнэнч ийм нэг эд эс Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид дунд алхаж явна.  

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
БТСГ-т шаардагдах тоног төхөөрөмж, хэрэглэл материал худалдан авах
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил