Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
Дэлхийн банкны 6.9 сая ам.долларын төсөл үргэлжилж байна

Дэлхийн банкны 6.9 сая ам.долларын төсөл үргэлжилж байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

         “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ”  ТӨХК нь Дэлхийн банктай хамтран орон нутагт 6 сая 980 мянган ам.долларын төсөл хэрэгжүүлж байгаа.   Нийтдээ 19.5 тэрбум төгрөгийн санхүүжилтэй энэхүү төслөөр  Баян-Өндөр сумын 25 мянга орчим айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг 2 тарифт ухаалаг тоолуурт шилжүүлэх ажээ.Мөн гэр хорооллын 16 багийн гудамж хоорондын 0.4кВ-ын цахилгааны модон тулгууруудыг төмөр бетонон шонгоор солих ажлыг “Ричвелл инженеринг“ ХХК гүйцэтгэж байна.

Аравдугаар сарын байдлаар  нийт 6359 ширхэг бетонон шон босгож, 137 км Сип кабель татах ажил хийжээ.  Төслийн  хүрээнд дээрх ажлын үргэлжлэх хугацаа ирэх оны зургаадугаар сарын 1-н хүртэл байхаар гэрээ байгуулсан байна. Нийт ажлын гүйцэтгэл 60 хувьтай хэрэгжиж байгаа ч  хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаа тул тус компани гадаах ажлаа зогсоож орон сууцнуудын цахилгааны щит солих ажлыг хийхээр төлөвлөж байгаа талаар аймгийн Засаг даргын шуурхайд холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card