Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
Аймгийн ИТХ-ын Ажлын албыг  19.8 саяын үнэтэй  хэвлэлийн тоног төхөөрөмжөөр тоноглоно

Аймгийн ИТХ-ын Ажлын албыг 19.8 саяын үнэтэй хэвлэлийн тоног төхөөрөмжөөр тоноглоно

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

               2020 оны санхүүгийн жил дуусахад хоёр сар үлдээд байгаа. Засгийн газраас хэмнэлтийн горимд шилжиж, шаардлагагүй зардлыг хойшлуулах зэргээр тодорхой арга хэмжээ авч, тогтоол шийдвэрээ гаргаад л байгаа. Нэг үгээр хэлбэл, Монгол улс, Засгийн газар хэмнэлтийн горимд шилжиж, үрэлгэн үр ашиггүй зардлаа тэвчих ажлыг хийж эхэлсэн. Ийм үед аймгийн ИТХ-ын Ажлын алба 19.8 сая төгрөгөөр хэвлэл мэдээллийн тоног төхөөрөмж худалдан авахаар болжээ. Аймгийн ЗДТГ-ын даргын албан бичгээс харвал “Модон завь” ХХК-д хэвлэл мэдээллийн тоног төхөөрөмж авах, түүнийг нь хуанлийн 30 хоногийн дотор нийлүүлэх тухай байна.

Ажлын албанд зургийн гайгүй аппарад ч юм уу аль эсвэл өнгөтөөр хэвлэгч хувилагч хэрэг болсон уу, үгүй бол оффсет хэвлэл байх уу ямар ч байсан 19.8  сая төгрөгөөр хэвлэлийн тоног төхөөрөмж авахаар болжээ.  

      

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card