Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
С.Ганбаатар: Олон улсын шүүх хурлаар Рио Тинто Монгол Улсыг луйвардсан нь баримтаар нотлогдсон

С.Ганбаатар: Олон улсын шүүх хурлаар Рио Тинто Монгол Улсыг луйвардсан нь баримтаар нотлогдсон

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Оюу Толгойн гэрээний асуудлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Монголын 400 тэрбум долларын баялгийг луйвардсан энэ хэрэгтэй Монголын ард түмэн эвлэрч болохгүй. Өмнөх Ерөнхийлөгч асан Х.Баттулга, тухайн үед Засгийн Газрыг удирдаж байсан У.Хүрэлсүх, Хэрэг Эрхлэх Газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, прокурор, шүүх, төрийн өмчийн газрынхан хоёр жил хөөцөлдсөний үндсэн дээр Олон Улсын шүүх Рио Тинто Монгол улсыг луйвардсан нь баримтаар нотлогдсон. Ийм байхад өнөөдөр Монгол улс хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх, өөрсдөдөө ашигтай болгох алтан боломж гарч ирснийг мэдэрсэн Рио Тинтогийнхон бидэнд удаа дараа захидал илгээж байна. Ирүүлсэн захидал дээр нь “34 хувь дээр оногдсон 2.3 тэрбум долларын өр байна. Үүнийхээ 70 хувийг бид харж үзье” гэсэн байна. Энэ бол доромжлол. Бид энэ 34 хувийг хэзээ ч зээлээр авч болохгүй. Газар доор байгаа 400 тэрбум долларын баялгийг үнэгүй авчхаад 34 хувийг бидэнд буцаагаад хүүтэйгээр зарна гэх юм. Бид энэ асуудлыг хөрөнгө оруулалтын гэрээн дээр өөрчилж баялгаараа авах ёстой" гэлээ. 

Эх сурвалж:isee.mn

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card