Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
ТОСК-ийн байрыг ипотект хамруулах боломжийг судлах үүрэг өглөө

ТОСК-ийн байрыг ипотект хамруулах боломжийг судлах үүрэг өглөө

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Түрээсийн орон сууцанд амьдарч байгаа 315 өрхөөс байраа хувьчилж авах, 6 хувийн зээлд хамруулах хүсэлтийг удаа дараа тавьсан. Иймд аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэст энэ асуудлыг судалж, банкны зээлд хамруулах ямар боломж байгааг анхаарахыг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал үүрэг болголоо. Иргэд ТОСК-ийн байрыг авсан анхны үнэ нь мкв нь 1.230.000 төгрөг байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ үнэ нэмэгдэх учир иргэдийн эрх ашгийн үүднээс 6 хувийн зээлд хамруулахад анхаарах ёстой гэж үзэж байна.

Аймгийн зүгээс ТОСК-ийн байр авсан иргэдтэй хатуу гэрээ байгуулсан ч уян хатан хандах, иргэдийн амьжиргаанд тустай хууль эрх зүйн гаргалгаа хийх боломжтой гэж албаны хүн ярьлаа. Иргэд 30 хувийн урьдчилгаагаа төлөөд, 70 хувьд нь ипотекийн зээл авах боломжийг хуулийн ямар заалтаар зохицуулж болохыг танилцуулж, иргэдэд мэдээлэх шаардлагатай байна гэдгийг аймгийн Засаг даргын орлогч онцолсон байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card