Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
“Сэмжид Хужирт”-д манай аймгийн 3 иргэн байгаа

“Сэмжид Хужирт”-д манай аймгийн 3 иргэн байгаа

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Аймгийн Онцгой комисс мэдээлэл хийсэн. Орхон аймгийн хөрш зэргэлдээх орон нутагт халдвар илэрч нөхцөл байдал хүндэрсэн тул тодорхой зарим арга хэмжээг зохион байгуулж эхэллээ. 

Сургууль, цэцэрлэгийн хичээл хүмүүжлийн ажлыг 3 хоног хязгаарлаж, замын хөдөлгөөнийг тэгш сондгойгоор явуулах, томоохон худалдаа үйлчилгээний төвүүдийг ээлжээр ажиллуулах, Эрдэнэтээс орох, гарах хөдөлгөөнийн хязгаарлах, ариутгал халдваргүйтгэл хийх, тандалт судалгаа хийх зорилгоор түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахаар төлөвлөжээ.

 Өнөөдрийн байдлаар манай аймагт 5000 түргэвчилсэн оношлуурын нөөц байгаа. Нэмж авахаар холбогдох байгууллагатай ярилцаж байгаа гэнэ.

Өвөрханай аймгийн Хужирт суманд байрлах “Сэмжид Хужирт” сувилалын газарт цар тахлын дэгдэлт бий болсон. Улмаар хөл хорио тогтоогоод байгаа. “Сэмжид Хужирт” сувилалд манай аймгийн харьяат 3 иргэн байгаа тухай Онцгой байдлаас мэдээллээ.      

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card