Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
                                     Ядаж байхад Г.Ядмаа даргын сүлжээ гацав

Ядаж байхад Г.Ядмаа даргын сүлжээ гацав

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

            Даваа гараг бүрийн аймгийн Засаг даргын шуурхайн төгсгөлд С.Батжаргал дарга байгууллагын удирдлагуудад үүрэг даалгавар өгдөг. 

Өнөөдөр тодорхой чиглэлээр үүрэг даалгавар өгөх гээд Авто тээврийн төвийн дарга Г.Ядмааг сураглатал  түүний сүлжээ гэнэт гацах нь тэр. Нэг хэсэгтээ сураг нь гарсангүй. Яг үнэндээ шуурхайн үеэр Г.Ядмаа дарга ажил дээрээ байгаагүй, гадуур явсан бололтой. Утсаараа аймгийн Засаг даргын шуурхайд орж байтал гэнэт С.Батжаргал дарга эрэл сурал болтол утасных нь сүлжээ тасраад сураг алдрах нь тэр.

Г.Ядмаа дарга их овсгоотой юм. Сүлжээ тасрангуут өөрийнхөө нэг ажилтанд “Миний өмнөөс шуурхайд ор. Намайг ажилтай, гадуур явж байна. Сүлжээ нь уначихлаа гэж хэл” хэмээн үүрэгдээд амжсан байгаа юм. Үнэндээ дарга нар ажилдаа тэр тусмаа аймгийн Засаг даргынхаа шуурхайд нэг иймэрхүү янзтай л хандаж байна.

С.Батжаргал даргын энэ үеэр хэлсэн мэдээллээс харвал Эрдэнэтчүүд орчин үеийн авто вокзалтай болох ажлыг Г.Ядмаа даргатай Авто тээврийн төвийнхөн саатуулаад, нураагаад байгаа бололтой. Өмнө нь авто вокзалын талаар асуухад Г.Ядмаа дарга “Тун удахгүй улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгөөр авто вокзалтай болно” гэсэн мэдээллийг аймгийн удирдлагад өгч байжээ. Гэтэл нэг их удалгүй  “Өнөөх 1.3 тэрбум төгрөгөө Говь-Алтайд алдчихлаа. Манайх хоосон хоцорлоо” гэж тайлагнасан байна. С.Батжаргал дарга “Ядмаад хэл. Шинжилгээ өгөөд, 14 хоног хөл хорионд ордог ч байна уу хамаагүй. Улаанбаатар явж яаман дээрээ ажиллаад авто вокзалын мөнгийг шийдүүлж ир” хэмээн үүрэгдлээ.  

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card