БААСАН
2025.10.18
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Б.Баасансүрэн дарга шуурхайг “пялав”
Б.Баасансүрэн дарга шуурхайг “пялав”

Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэн өнөөдрийн аймгийн Засаг даргын шуурхайг юман чинээ бодолгүй “пялав”.  

Дунд сургуулийн сурагчид хаа нэг “даалгавраа хийгээгүй юм чинь” гээд  хичээл пялдагсан.  Өдгөөгийн УИХ-ын гишүүн, аймгийн Засаг дарга асан Д.Батлут “Долоо хоногийн даваа гарагийн ганцхан цагийг эрдэнэтчүүдийн төлөө зориулахын тулд дарга нар шуурхайд өөрийн биеэр ирэх ёстой. Тэгэж ажиллаж чадахгүй бол явж болно” хэмээн шаарддаг байлаа.

Иргэдийн төлөө, эрдэнэтчүүдийн төлөө ажиллана, ёстой ч үзүүлээд өгнө хэмээн ханцуй шамлаад байсан Б.Баасансүрэн дарга орлогчоо “шуурхайд ор” гэж үүрэгдчихээд “Наурызын баяр” хийгээд алга болчихов уу яав. Эсвэл Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх гээд эзгүй байв уу. Б.Баасансүрэн даргыг эзгүй, шуурхайг пялж байх зуур цар тахлын нөхцөл байдал хүндэрч Орхон аймаг, Эрдэнэт хот хагас бүслэлтийн байдалд орчихоод байна. Ийм цагт Баян-Өндөр сум эзэнгүй байж, даргагүй сууж яавч таарахгүй. Түүний орлогч гэж нөхөр мэдээлэл  хийсэн ч даргыгаа хаана байгаа, өвчтэй, чөлөөтэй талаар ганц үг ган хийсэнгүй. Цаас харж байгаад л “мэдээ уншив”.

Сумын Засаг дарга Б.Баасансүрэнгээс Баян-Өндөрчүүд агаарын бохирдлын талаарх судалгаа дуусан эсэх, ногоон байгууламж дээр машины тавьдаг байдлыг таслан зогсоох талаар хийсэн ажлын тухай мэдээллийг хүсч, хүлээж байсан ч гэрийн даалгавраа хийгээгүй гэх шалтгаан байв уу ямар ч байсан “Баянцагааны Баасансүрэн” нэртэй дарга маань шуурхайг тасаллаа. Аймгийн Засаг даргаас ЗДТГ-ын төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболдод “Байгууллагын дарга нарын үүдэнд даваа гарагийн 11.00 цагт аймгийн Засаг даргын шуурхайтай гэсэн бичиг наа. Шуурхайтай өдөр байгууллагын дарга нарт битгий чөлөө өг” гэсэн үүрэг өглөө.

Их эзэн богд Чингис хаан “Тангуд улс мөхөөгүй гэдгийг өглөө бүр сануулж бай” гэж зарлигддагчлан Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэнгээс эхлээд зарим төрийн байгууллагын дарга нарт даваа гарагийн өглөө бүр эрдэнэтчүүд утсанд нь “Та шуурхайдаа сууна уу” гэсэн хүсэлт явуулдаг болох уу.    

 

Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ