Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

 Гуравдугаар сарын12-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 11, 12-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан.

Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card